Монгол Улсын Их Сургууль: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА
Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн Хичээл зохицуулагч
Ажлын байранд тавигдах шаардлага:
– Багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй
– Багшлах эрхийн үнэмлэхтэй
– Ажлын туршлагатай, багшлах ажлын зохих дадал эзэмшсэн
– Сурган хүмүүжүүлэх ур чадвартай байх, судалгааны ажлын арга зүй сайн эзэмшсэн
– Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай
– Гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн
– Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ёс зүйн төлөвшил өндөр, бүтээлч, багаар ажиллах чадвартай байх
Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:
– Албан тушаалын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргах
– Сургалтын үйл ажиллагааг сайжруулах, дүрэм журам, заавар, зөвлөмжийн санал гаргах
– Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд оролцох
– Ажил үүргийн гүйцэтгэлийг улирлаар гаргаж дүгнүүлэх
Бүрдүүлэх материал:
– Төрийн албан хаагчийн анкет
– Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
– Иргэний үнэмлэхний хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл:
2016 оны 09 дүгээр сарын 26–ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1-р байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135