МУИС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ УРЬЖ БАЙНА

Share Button

МУИС  нь дараах ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

ajlin-bair1

 МУИС: ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ 

Ажлын байрны нэр Орон тоо Ажлын байранд тавигдах тусгай шаардлага
1 ШУС.БУС. Физикийн тэнхим. Лаборант /Орчны шинжилгээний лаборатори/ Үндсэн-1
  • Физикээр МУИС эсвэл гадаадын хөгжингүй оронд төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  • Атомын цацаргалт ба шингээлтийн спектрометр, молекулын раман сарнилын спектрометр дээр ажиллах чадвартай
  • Хүчил, шүлт, хүнд металлын уусмал зэрэг химийн хорт бодистой аюулгүй харьцах чадвартай
  • Даралтат сав бүхий шатамхай, тэсрэмхий хийтэй аюулгүй харьцах чадвартай
  • Хатуу, шингэн органик, органик биш дээжийг шинжилгээнд бэлтгэн нойтон химийн аргаар болон микродолгионы аргаар задлах чадвартай байх
  • Вакуумын техникийг ажиллуулах чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
2 ШУС.БУС. Биологийн тэнхим. Лаборант /Ургамал судлалын лаборатори/ Үндсэн-1
  • МУИС-ийг Биологи мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, ургамал судлалын чиглэлээр мэргэшсэн
  • Лабораторийн болон хээрийн судалгааны багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай
  • Ургамал судлалын чиглэлээр тодорхой судалгааны арга зүй эзэмшсэн бол давуу тал болно.
  • Тогтвор суурьшилтай ажиллах
3 ШУС.БУС. Биологийн тэнхим. Лаборант /Молекулын биологи, генетикийн лаборатори/ Үндсэн-1
  • МУИС-ийг Биологи мэргэжлээр бакалавр, молекул биологи, генетикийн чиглэлээр магистр зэрэгтэй байх
  • Молекул биологи, генетикийн чиглэлээр тодорхой судалгааны аргазүй эзэмшсэн бол давуу тал болно.
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар, дадалтай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах
4 ШУС.НУС Эдийн засгийн тэнхим. Туслах ажилтан Үндсэн-1
  • Эдийн засаг, бизнес удирдлагын бакалавр болон түүнээс зэрэгтэй
  • Сургалтын процессыг сайн мэддэг
  • Бичиг хэрэг хөтлөлт, архивын зохих мэдлэгтэй
5 ШУС.БУС. Математикийн тэнхмийн туслах ажилтан Түр-1
  • Математикч, математикийн багш мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Latex програм дээр ажилладаг бол давуу тал болно.
  • Сургалтын технологийн процессийг мэддэг байх
6 ШУС.БУС. Геологи геофизикийн тэнхим. Лаборант Түр-1
  • Геофизикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бичиг хэрэг хөтлөлт, архивын зохих мэдлэгтэй
7 ШУС.НУС. Улс төр судлалын тэнхим. Туслах ажилтан Түр-1
  • Нийгмийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бичиг хэрэг хөтлөлт, архивын зохих мэдлэг чадвартай
  • SPSS, Prezi програм дээр ажилладаг байх
  • Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний орчны талаар тодорхой мэдлэгтэй байх

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2016 оны 09 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн 08.30-17.30 цагийн хооронд хичээлийн 1-р байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 77307730-1135

байгаль эх лицеф

БАЙГАЛЬ ЭХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛЬ 

Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн Хичээл зохицуулагч

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй
– Багшлах эрхийн үнэмлэхтэй
– Ажлын туршлагатай, багшлах ажлын зохих дадал эзэмшсэн
– Сурган хүмүүжүүлэх ур чадвартай байх, судалгааны ажлын арга зүй сайн эзэмшсэн
– Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай
– Гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэнa
– Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ёс зүйн төлөвшил өндөр, бүтээлч, багаар ажиллах чадвартай байх

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:

– Албан тушаалын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргах
– Сургалтын үйл ажиллагааг сайжруулах, дүрэм журам, заавар, зөвлөмжийн санал гаргах
– Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд оролцох
– Ажил үүргийн гүйцэтгэлийг улирлаар гаргаж дүгнүүлэх

Бүрдүүлэх материал:

– Төрийн албан хаагчийн анкет
– Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
– Иргэний үнэмлэхний хуулбар
– Ажил байдлын тодорхойлолт
– Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:
2016 оны 09 дүгээр сарын 26–ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1-р байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар