Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Тодруулбал, 1979 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гаргаж, 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.
Манай улсын хувьд 1990 онд гишүүнээр элсч, 2007 оноос уг өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэж ирсэн юм. Энэ жилийн хувьд манай улс энэ өдрийг “Аялал жуулчлал бидэнд” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд өнөөдөр “Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.