Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

2016.09.21-ний  Захиргааны зөвлөлийн ээлжит хуралдааны шийдвэр 

Хуралд захирал Р.Бат-Эрдэнэ, дэд захирал Б.Болдгив, Г.Баярмагнай, О.Мөнхбат, Ч.Нарантуяа, СНА-ны дарга Ч.Ундрам, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, ТДС-ийн захирал Б.Отгонтөгс, МТА-ны дарга А.Баатарбилэг, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд Б.Баяртогтох, Н.Баатарбилэг, Ж.Эрдэнэбулган нар оролцлоо.Ц.Болормаа томилолтоор явсан. Хурал Хичээлийн 1 дүгээр байрны 208 тоот хурлын өрөөнд өглөө 09:30 цагт эхэлж 12:00 цагт дуусав.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Сургалтын инженерүүдийн асуудал
  2. 2016-2017 оны хичээлийн жилд шинээр багш авах санал танилцуулах
  3. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай  /Дэд захирал Б.Болдгив/
  4. Бусад асуудал, мэдээлэл

ШИЙДВЭР:

  1. Сургалтын инженерүүдийн асуудлын хувьд Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн саналын дагуу лаборантын орон тоонд шилжүүлж, 2016 оны 10 дугаарын сарын 01-нээс эхлэн лаборантаар ажиллуулахаар, Багшийн орон тоог нээлттэй зарлаж, шалгаруулалтад оруулан, тэнцсэн хүмүүсийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багшаар ажиллуулах, он дуустал одоогийн статусаар нь ажиллуулахаар тус тус шийдвэрлэв.
  2. Израйлын Йерусалемын Хибрү их (The Hebrew University of Jerusalem, Israel) сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг сунгах, шинээр ХБНГУ-ын Кемнитцийн Технологийн Их (Technology University Chemnitz) сургууль, АНУ-ын Дрексэлийн их сургууль (Drexel University), АНУ-ын Нью Жерсигийн Ратгерс (Rutgers University)  их сургуультай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах санал дэмжигдлээ.
  3. Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярын өдрийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тэмдэглэхээр тогтлоо.

ЗХШҮА

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар