АНУ-ын элчин сайдын яам санаачилан МУИС-ийн Оюутны албатай хамтран зохион байгуулсан “МИУС-ийн Индэр” оюутнуудтай хийсэн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зочноор АНУ-н төрийн Департаментын урилгаар Монголд айлчилж буй хатагтай Линда Болл /Linda Ball/ болон түүний сургуультай нохой Виктори /Victory/ нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг тусгай сургуультай нохойнуудын талаар танилцуулга, үзүүлэн тоглолтоо амжилттай хүргэлээ. Линда нь Монголд айлчилж байгаа анхны мэргэжлийн нохой сургагч бөгөөд түүний сургасан нохой Виктори нь мөн анхны хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст тусалдаг сургуультай нохой юм. Виктори нь 80 хүртэл команд биелүүлж чаддаг маш чадварлаг нохой юм.
Та бүхэндээ хөтөч нохой сургагч хатагтай Линда Болл түүний ухаантай туслагч нохой Викторигийн зарим даалгаваруудаас үзүүлье.
Викторигийн нэрийн хуудас
хөгжилтэй Виктори
чихэрийн шижин өвчтэй эзэндээ 20-30 мин өмнө мэдээ өгч гуяруу нь хүчтэй нудардаг.
хаалга онгойлгож хааж байна.
тараасан эд зүйлсийг эзэндээ цуглуулж өгч буй нь
автомат хаалга, болон гэрлийн унтраалга бусад үйлдлүүдийг маш сурамгай гүйцэтгэж буй Виктори
Бидний уулзалтын цаашдын үр дүн нь энэ төрлийн үйлчилгээ байдгийг олон нийтэд таниулах, сурталчилах түүнчлэн туслагч нохойг Монголд сургах сайн дурын клуб, байгууллага үүсгэх цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болон чихэрийн шижин өвчтэй хүмүүст туслагч нохойг Монголын иргэддээ сурган өгч туслуулах явдал юм. Уг лекц уулзалтанд МУИС-д суралцдаг бүх хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд хамрагдсаныг дуулгахад таатай байна.
Сайн дурын клубыг МУИС-ийн гадаад хэлний төвийн багш нар, уулзалтанд ирсэн оюутнууд хамтран байгуулахаар боллоо.