МУИС-ийн багш ажилчдын 2016-2017 оны урлагийн II бага наадам 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Урлагийн 6 төрлөөр МУИС-ийн багш ажилчид хамт олон авьяас билэгээ уралдуулан өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ шалгаруулсан. Багш ажилчид нар маань урлагт авьяастай, эрдэмд нүдтэй, ёс зүйтэй гэдгээ харуулахын сацуу мэргэжлийн дуу хамтлаг дуучид, бүжигчдээс дутхааргүй гэдгээ дээрх үеэр батлан харуулж чадсан. Урлаг, спортын тус бүр 6 төрөлд нийт 300 гаруй багш ажилчид цаг заваа гаргаж, идэвх зүтгэлтэй оролцсоноос дараах байдлаар байр эзэлжээ.
Урлагийн нийт дүнгээр
- 1 байр ШУС-ийн салбар Хүмүүнлэгийн ухааны сургууль
- 2 байр МУИС-ийн Захиргаа
- 3 байр Бизнесийн сургууль тус тус эзлэллээ.
Гоцлол дуу
- 1-р байр ШУС ХУС Н.Бадрал
- 2-р байр Захиргаа Н.Галбадрах
Хөгжим
- 1-р байр ШУС ХУС Л.Хэрлэн Т.Дорждагва
- 2-р байр ШУС БУС Ч.Заяа
Хамтлаг дуу
- 1-р байр БЭЛАС ЭБТ
- 2-р байр БС
Ардын урлаг
- 1-р байр ШУС ХУС
- 2-р байр Захиргаа С.Болдмаа
Мэндчилгээ
- 1-р байр БС
- 2-р байр Захиргаа
Хамтлаг бүжиг
- 1-р байр БС
- 2-р байр БЭЛАС ЭБТ
Энэхүү урлагийн бага наадмын зорилго нь МУИС-ийн багш ажилчдын эв нэгдэл, хамт олонч байдал, багаар ажиллах чадвар, гоо зүйн мэдлэг, МУИС-ийн ёс зүйн дүрмийг суртачилах, цаашлаад шилдэг үзүүлбэрүүдийг нэгтгэн МУИС-ийн багш нарын баярын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцуулхад оршиж буй юм. Наадмаа хүндэтгэн идэвх, сэтгэлтэйгээр оролцсон бүх багш ажилчиддаа талархал илэрхийлэхийн сацуу санаачлан зохион байгуулан ажилласан бүх хүмүүстээ цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсье.