МУИС-ийн Төгсөлтийн дараах сургууль, Мэргэжлийн Дидактик Сургалт Судалгааны Төв хамтран магистр, докторын оюутнууддаа зориулсан “Судалгааны арга зүйн семинарыг” зохион байгуулдаг билээ.
Семинарын ээлжит дугаар 2016.10.05-ны Лхагва гарагт хичээлийн I байрны 320 тоотод 18:00 цагт болж өнгөрлөө. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Ш.Мэндбаяр “Магистр, докторын оюутнуудын солилцооны хөтөлбөрийн” тухай ярьж оюутан залууст мэдээлэл хүргэсэн юм. Мөн семинарын үеэр МУИС-иас солилцооны хөтөлбөрөөр европын орнуудад амжилттай суралцаад ирсэн магистр, докторын оюутнууд ирж өөрсдийн туршлагаас хуваалцлаа.