“Монгол орны занарын тосны химийн найрлага, тосны гидрогенжуулалт”-ын судалгааг амжилттай гүйцэтгэлээ

Share Button

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд Профессор Б.Энхсаруулын удирдсан “Монгол орны байгалийн нөөцөд тулгуурлан цэвэр энергийн технологийг бий болгох нь” хамтарсан судалгааны багийн гишүүн судлаач Г.Энхжаргал Японы Цукуба хот дахь Дэвшилтэт Шинжлэх Ухаан ба Технологийн Хүрээлэнгийн (AIST) Энергийн судалгааны лабораторит  Доктор Ёшиказу Сугимототой хамтран “Монгол орны занарын тосны химийн найрлага, тосны гидрогенжуулалт”-ын судалгааг амжилттай гүйцэтгээд ирлээ. Судалгааны онцлох үр дүнгүүдийг авч үзвэл Монгол орны шатдаг занарын давирхайн дээжинд гетероатомт нэгдлүүд өндөр агуулгатай байжээ. Иймээс давирхайг хөнгөн, дунд, хүнд фракц болгон нэрж гетероатомт нэгдлүүдийг, гидрогенжуулан зайлуулах (HDN, HDS, HDO) туршилтуудыг хийсэн байна. Гетероатомт нэгдлүүд нь хүхэр>хүчилтөрөгч>>азот гэсэн дарааллаар хөнгөн фракцад илүү сайн салдаг болохыг тодорхойлжээ. Тус багийнхан энэ чиглэлийн судалгаагаа гүнзгийрүүлэн  нийлэг шингэн түлш гарган авах зорилготойгоор ажиллаж байна.

1

2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар