МУИС-н Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн (ОУХНУС) 25 жилийн ой, Нийтийн Удирдлагын Тэнхимийн 5 жилийн ойн хүрээнд “Мини УИХ”-ын 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтийн чуулган 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Баасан гарагт МУИС-н төв байрны дугуй зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ОУХНУС-н Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа, ОУХНУС-н Сургалтын Албаны дарга Г.Энхбаяр, ХБНГУ-н Шпайрын Төрийн захиргааны их сургуулийн профессор, Олон улсын магадлан итгэмжлэлийн зөвлөгч, шинжээч Prof. Dr. Dr. h. c. Andreas Knorr, Нийтийн Удирдлагын тэнхимийн зочин судлаачид Roberto Cain, Julia Winter нар урилгаар оролцлоо. Нээлтийн чуулганаар “Мини УИХ”-ын гишүүн О.Өнөрбилэг, Ө.Хорлоо, Г.Мөнхсувд, Р.Мөнхбилэг, С.Одонтуяа нар 2016-2017 оны хичээлийн жилд хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудыг танилцуулсан “Оюутны үйлчилгээ: тулгарч буй асуудлууд түүнийг шийдвэрлэх арга замууд” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. “Мини УИХ”-н нийт гишүүд, зохион байгуулагчид болон дэмжигч оюутнуудад 2016-2017 оны хичээлийн жилийн үйл ажиллагаандаа идэвх зүтгэл, санаачлага гарган оролцохыг ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн зүгээс уриалан амжилт хүсч байна.
Нийтийн Удирдлагын Тэнхим
ОУХНУС, МУИС