МУИС Кобэгийн их сургууль хамтарсан хөтөлбөр хэрэгжив

Share Button

2016 оны 9 сарын 4-17-ны өдрүүдэд Монгол улсын их сургууль ба Японы Кобэгийн их сургуулиудын хамтарсан дадлагын тусгай хөтөлбөр хэрэгжлээ.

Тус хөтөлбөр нь “Монгол улсын байгаль орчин хамгаалал” гэсэн сэдвийн дор 14 хоногийн турш явагдсан ба Японы Кобэгийн их сургуулийн оюутан Хитоми Катто, Михо Шибата нар, МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Г.Оюунбилэг, Б.Тэмүүлэн, Б.Энхмаа нар оролцов. Монгол улсад тулгамдаж буй байгаль орчины асуудлуудын талаар их дээд сургуулиудын судлаач багш нар, томоохон компаниудын төлөөлөгчийн газрууд, Япон улсын Элчин сайдын яам мөн хөдөө орон нутагт нүүдэлчдийн аж байдалтай, байгальтай танилцлаа.

Дадлагын тусгай хөтөлбөр нь анх удаа зохион байгуулагдсанаар цаашид хоёр сургуулийн хооронд уг хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх боломж нээгдлээ.

Монгол улсыг гадаадад сурталчлах, нэр хүндийг өсгөхөд хувь нэмэр оруулах ажил болсон бөгөөд хөтөлбөрийн оролцогч таван судлаач оюутан, хариуцагч хоёр багшийн судалгаа шинжилгээний үр дүн болон бодит байдалтай танилцан дараах байдлаар уриалга гаргалаа:

СУ М У загварыг тодорхойлов.

Судалгаа-Улс төрийн түвшинд /Шийдвэр гаргагчид-Эрдэмтэн, судлаачдын өгүүлэл, зөвлөмжийг ойлгож байж, ШУ-ны үндэслэлээр Монгол улсад тохирсон хот төлөвлөлтийн стандарт, эрчим хүчний тогтолцоог бүрдүүлэн улс төрийн шийдвэр гаргалтаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг арилгах/

Мэдлэг-Нийгмийн бүлэглэлүүдийн түвшинд/Нийгмийн бүлгүүдэд, сургалт семинар тогтмол явуулж, цогц ойлголт бий болгох замаар байгаль орчинг бохирдуулж байгаа бүлгийн хүчийн зүйлсийг арилгах/

Ухамсар-Хувь хүмүүсийн түвшинд /Боловсролын тогтолцоонд анхаарч, суурь боловсролоос эхлэн хүүхэд багачууд, оюутан сурагчидийн суурь хүмүүжилд байгаль орчноо хамгаалах сэтгэхүйг суулгаж ухамсартай Монгол хүмүүнийг бий болгох замаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг хүний хүчин зүйлсийг багасгах./

BeautyPlus_20160918092703_save

IMG_20160909_192413

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар