Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөхөд зориулсан хандивын хоёр дахь тоглолт амжилттай боллоо. Хоёр дах удаагийн тоглолтонд Азийн оюутны аварга шалгаруулах 6-р тэмцээний аварга Монгол улсын оюутан залуучуудын шигшээ багийг МУИС-ийн МВМ ШОНХОРУУД баг талбайдаа урьж тоглолоо. Нөхөрсөг тоглолтонд МУИС-ийн шигшээ баг өрсөлдөгчөө 93:77 харьцаатай хожлоо.
Тус тоглолтонд залуу шонхор Б.Мөнх-Эрдэнэ 30 оноо, тэр дундаа холын зайнаас 8 удаа оновчтой довтлон багаа ялалтанд хүргэлээ. Хандивын тоглолтонд хүрэлцэн ирсэн МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГ болон Монголын анхны хиймэл дагуул хөөргөхөд өөрийн хувь нэмрээ оруулсан оюутан залуустаа баярлалаа.