МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (IMRI) хөтөлбөр хамтран UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 11 дахь цуврал хэлэлцүүлгийг “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ – САЙН ЗАСАГЛАЛЫН ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД БА ИРЭЭДҮЙН АСУУДЛУУД” дэд сэдвийн хүрээнд 2016 оны 10 сарын 12-ны өдөр МУИС-ийн Хичээлийн 5 дугаар байр 605 тоотод амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч: Профессор Кристиан Штренгер нь Компанийн засаглалаар мэргэшсэн, олон улсад нэр хүндтэй эрдэмтэн. ХБНГУ-ын компанийн засаглалын дүрэм, кодексийг боловсруулах засгийн газрын зөвлөл байгуулагдсан цагаас хойш гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд өдгөө бизнесийн сургуулиудын тэргүүлэгч Германы Лайпцихийн Менежментийн Их Сургуулийн харъяа Компанийн Засаглал Судлалын Төвийн захирлаар ажилладаг.
UB IMPULSE 11 цуврал хэлэлцүүлэгт МУИС-н бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, судлаачид, докторантуудын төлөөлөл, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Монголын үндэсний их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль, Глобал удирдагч дээд сургууль, MIU дээд сургууль, Хууль сахиулахын их сургууль Сан дээд сургууль, Монгол бизнес дээд сургууль, Батлан хамгаалах их сургууль, Идэр дээд сургууль, Цэцээ гүн дээд сургуулиудын төлөөлөлүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тэнгэр даатгал ХХК, Ариг банк, Мобиком ХХК, Эрдэнэс Монгол ХХК бизнесийн байгууллагын төлөөлөлүүд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы элчин сайдын яам, KOICA, Азийн хөгжлийн банк, MERIT, Монголын бүтээмжийн төв, Эдийн засаг бизнесийн өрсөлдөх чадварын судалгааны төв, Сант марал, Ирвэс хамгаалах сан, Компанийн засаглалын үндэсний зөвлөл зэрэг нийт 200 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Зохион байгуулагч:
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль
GIZ-ийн IMRI хөтөлбөр