МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн 10 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Хэрэглээний Шинжлжх Ухаан Инжнерчлэлийн Сургуулийн ЭХИТ-ийн багш, доктор, дэд профессор Д.Баясгалан оролцлоо.
Д.Баясгалан нь “Ахуйн хэрэглээний нарны цахилгаан үүсгэврийн системийн судалгаа, хэрэгжүүлэлт” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа. Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа асууж хэрэгтэй мэдээллээ авч цагийг үр өгөөжтэй өнгөрүүллээ.
Доктор Д.Баясгалангийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авч үзэх боломжтой.