“НИЙТИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын хурал амжилттай болж өнгөрлөө

Share Button

МУИС-н ОУХНУС-н Нийтийн Удирдлагын тэнхим, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн Захиргаа Судлалын Институт, ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран “NUM Leadership Conference – Capacity Development for Transformation” олон улсын эрдэм шинжилгээний цуврал хурлын хүрээнд “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт хурлыг 2016 оны 10 сарын 18-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Paris, Ballroom танхимуудад амжилттай зохион байгууллаа.

IMG_2218

Тус эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Др. С. Цэдэндамба нээж, 5 дахь жилдээ болж буй энэхүү хурал нь Монгол Улсын төрийн болон төрийн захиргааны байгууллагуудын хувьд цаг үеэ олсноороо онцлог бөгөөд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судлаач эрдэмтдийн үзэл бодол, шинэлэг санааг дэвшүүлсэн чухал ач холбогдолтой хурал боллоо хэмээн өндрөөр үнэллээ. Хуралд:

  • ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргаа судлалын институтийн захирал, МУИС-н Хүндэт Доктор ноён Проф. Др. Цыков “Үр дүнтэй нийтийн удирдлагын байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт”;
  • Японы Чуо Их Сургуулийн Проф. Др. Хироко Кудо “Сургалтын удирдлага, хяналт: хувийн болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”;
  • ХБНГУ-ын Подстамын Засаглалын Өрсөлдөх Чадварын Төвийн Проф. Др Тино Шуппан “Цахим засаглал: Шинэлэг ур чадвар – Юу чухал вэ?”;
  • Сингапур дахь Ази-Номхон Далайн Бүс, Японы SAP-Их дээд сургуудиудын холбооны захирал Криспиан Тан “Ирээдүйг бүтээх-Төрийн удирдлагын зохион байгуулалтыг бэхжүүлэх нь”;
  • АНУ-ын Жонс Дэй хуулийн фирмийн мэргэжилтэн Борис Долгонос “Олон талт мэргэжлийн багуудын үр дүнтэй гэрээ хэлэлцээр ба CONNEX санаачлагын дэмжлэг”;
  • МУИС-н ОУХНУС-н Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н. Бурмаа “Монгол Улсын орон нутаг дахь төрийн захиргааны байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, хяналт” сэдвүүдээр илтгэн, салбар хуралдаануудаар хэлэлцүүлсэн.
  • IMG_2217

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-н бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш нар, Удирдлагын Академи, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хууль Сахиулах Их Сургууль, Мандах Бүртгэл Дээд Сургууль, Этүгэн Их Сургууль, УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, Нийслэлийн Өмчийн Харилцааны Газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн дүүргүүдийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл уригдан оролцож илтгэлүүдийн хүрээнд сонирхолтой асуулт хариулт, хэлэлцүүлэгийг өрнүүлж, Нийтийн Удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлж болохуйц олон чухал санал санаачлага, арга туршлагуудыг дэвшүүлснээрээ нь эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчдын сайшаал хүлээсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ

МУИС, ОУХНУС 

IMG_2192

IMG_2187 IMG_2166 IMG_2191 IMG_2224 IMG_2221 IMG_2211

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар