МУИС: НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
Ажлын байрны нэр: Багшийн хөгжлийн төвд Сургалт, үнэлгээний мэргэжилтэн
Гүйцэтгэх ажлын цар хүрээ:
• Багшийн хөгжлийн төвийн сургалтын хэрэгцээ, явц, үр дүнд шинжлэх ухааны үндэстэй үнэлгээг тасралтгүй хийн цогц мэдээлэл боловсруулж, төвийн үйл ажиллагаанд тусгах
• Ярилцлага, санал асуулга, ажиглалт зэрэг судалгааны аргуудад үндэслэн үнэлгээний талаар мэдээлэл цуглуулж, төвийн сургалт-семинарын агуулга, арга зүй, төлөвлөлт, зохион байгуулалтанд санал оруулах
• Гадаад дотоодын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын сайн туршлага, ололттой талуудаас судалж, төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх
• Багшийн хөгжлийн чиглэлээр төвөөс эрхлэн хэвлүүлэх болон цахим байдлаар түгээх ном, хэвлэлийн боловсруулалт хийхэд төвийн мэргэжилтэнтэй хамтарч ажиллах
• Төвийн сургалт-семинарын зохион байгуулалттай холбоотой бүхий л асуудалд биечлэн оролцох
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
• Нийгэм эсвэл байгалийн ухааны чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
• Тоон болон чанарын судалгааны хөтөлбөр, хэрэглэгдэхүүн боловсруулах чадвартай
• Статистикийн анализ хийдэг програм (жишээ нь SPSS,) дээр ажиллаж судалгааны тайлан, зөвлөмж бичих чадвартай
• Мэргэжлийн англи хэлний мэдлэг, чадвартай
• Судалгаа, сургалтын байгууллагад ажилласан туршлагатай бол давуу тал болно
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
• Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай
• Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• Баримт бичиг боловсруулах чадвартай
• Харилцааны соёл, ёс зүйтэй
• Багаар болон ачаалалтай ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет
• Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл:
2016 оны 10 дугaaр сарын 24-нөөс 28-ны өдрийн 08.30-17.30 цагийн хооронд хичээлийн 1-р байрны № 204 тоот өрөөнд бүртгэнэ. УТАС: 75754400-1135