NUM-Speaker Series-ийн ээлжит зочноор ХШУИС-ийн багш, доктор Б.Сувдаа оролцлоо

Share Button

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн  10 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн ХШУИС-ийн багш, доктор Б.Сувдаа оролцож “Зайн хэмжигдэхүүн сургалтыг царай танилтанд хэрэглэх нь”/Distance metric learning for face recognition/  сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа.

Б.Сувдаа багш лекцэндээ:

  •  Цаг бүртгэлийн систем болон автомашины төлбөртэй зогсоолыг боловсронгуй болгох
  • Судалгааны сэдвээ хэрхэн зөв сонгох 
  • Судалгааны ажлын гол санаагаа хэрхэн богино хугацаанд оновчтой тайлбарлах зэрэг сонирхолтой санаануудыг өгч багш, оюутнуудын сонирхсон асуултанд хариулж халуун яриа өрнүүллээ. 

Доктор Б.Сувдаагийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

IMG_2286

IMG_2284


IMG_2289

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар