2016 оны 10 дугаар сарын 20-нд МУИС болон Солонгос улсын Хансон их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар хоёр сургууль хоорондоо багш, оюутан солилцоо явуулах, хамтарсан эрдэм шинжилгээний судлагаа явуулах, эрдэм шинжилгээ, сургалтын ном, материал солилцох гэх мэт боломж нээгдэж байна.
KOICA-ын хөрөнгө оруулалтаар МУИС, болон Хансон их сургуулийн хамтарсан төслөөр МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийг чадавхижуулах, хөгжүүлэх чиглэлээр 2016 оны 3 сараас 2018 оны 2 сар хүртэл Кибер боловсролын төв байгуулсан бөгөөд энэ төслийн гэрээг өргөжүүлэн хоёр сургуулийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Солонгос улсын Хансон их сургуулийн эрдэмтэн профессорууд Кибер боловсролын төвийн онлайн системээр МУИС-ийн оюутнуудад G-Glass сургалт явуулах бөгөөд цаашдаа уг төсөл болон шинээр байгуулсан санамж бичгийн хүрээнд сургалт судалгааны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах юм.
Хансон их сургууль нь /https://www.hansung.ac.kr/web/english/home/1945 онд байгуулагдсан 4 коллеж /Урлагийн коллеж; Хүмүүнлэгийн коллеж; Нийгмийн ухааны коллеж; Инженерчлэлийн коллеж/-тэй, бакалаврын 7000 орчим, магистрын 1000 орчим оюутантай. Одоогийн байдлаар тус сургуульд гадаадын 240 оюутан суралцаж байна. Уг сургууль нь гадаад оюутан сургах, тэдэнд дэмжлэг үзүүлэх талаар улсдаа тэргүүлэх сургуулиудын нэг юм.