МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Нийтлэг шаардлага:
- Мэргэжлийн чиглэлээр 8-аас илүүгүй жилийн өмнө магистрын зэрэг хамгаалсан байх /Докторын зэрэгтэй хүнд хамаарахгүй/
- Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай, судалгааны болон заах арга зүй эзэмшсэн
- Гадаад хэлний мэдлэг: Англи хэлний албан ёсны шалгалтын онооны 60-аас доошгүй хувьтай дүйцэхүйц мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал
- Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом,хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Тухайн тэнхмийн бус мэргэжлийн эрдэмтнээр баталгаажуулсан/, бүтээлийн хуулбар
- Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг гадаад хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт өгсөн бол онооны батламжийн хуулбар
- Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон /мэргэжлийн эрдэмтэн эсвэл удирдах ажилтны тодорхойлолт/ эх хувиар
- Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын/, ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтны утас, хаяг, эх хувиар /
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)
- Та дараах линкээр орж CV товч мэдээллээ бөглөнө үү
№ | Багш авах мэргэжил | Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах
тусгай шаардлага |
Орон тоо |
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ | |||
Байгалийн ухааны салбар | |||
1 | Газарзүй, Газар зүйн заах арга зүй | Заах хичээл: Дэлхий судлалын үндэс; Газар зүйн сургалтын онол, арга зүй; Газарзүйн дидактикийн судалгааны арга зүй; үйлдвэрлэлийн болон сурган хүмүүжүүлэх дадлага;
Мэргэжлийн чиглэл: Газарзүй; Газар зүй заах арга зүй; |
Үндсэн-1 |
2 | Хот ба бүс нутгийн төлөвлөлт | Заах хичээл: Монголын хот байгуулалтын түүх; Ландшафтын дизайн; Хот төлөвлөлтийн төсөл боловсруулалт, төлөвлөлтийн зураг төсөл; Барилга, архитектур, төлөвлөлтийн үндэс; Дэд бүтцийн төлөвлөлт; Хот төлөвлөлтийн үндэс
Мэргэжлийн чиглэл: Хот ба бүс нутгийн төлөвлөлт; Газрын менежмент; Газар зохион байгуулалт |
Үндсэн-1 |
3 | Биологи | Заах хичээл: Эсийн биологи; Амьтны биологи-2; Амьтны физиологи; Хүний биеийн анатоми физиологи; Биологийн хээрийн дадлага-2
Мэргэжлийн чиглэл: Биологи |
Түр-1 |
4 | Биологи | Заах хичээл: Ерөнхий биологи; Шавьж судлал; Амьтны биологи-1; Хүнс ба эрүүл хооллолт; Биологийн хээрийн дадлага-1
Мэргэжлийн чиглэл: Биологи |
Түр-1 |
5 | Биологи | Заах хичээл: Ерөнхий микробиологи; Гүнзгийрүүлсэн микробиологи; Биотехнологи; Хүнсний микробиологи
Мэргэжлийн чиглэл: Биологи |
Түр-1 |
6 | Биологи | Заах хичээл: Ерөнхий биофизик; Системийн биофизик; Экологийн биофизик; Анагаах ухааны биофизик
Мэргэжлийн чиглэл: Биологи |
Түр-1 |
Хүмүүнлэгийн ухааны салбар |
|||
7 | Монгол хэл, эх бичиг судлаач | Заах хичээл: Монгол хэлний бичгийн хэл; Монгол хэлний ярианы хэл; Монгол хэлний хэлзүй
Мэргэжлийн чиглэл: Монгол хэл, уран зохиолын багш; Монгол хэл, уран зохиол судлаач; Монгол хэл, эх бичиг судлаач; Нэмэлт: Мэргэжлийн мэдлэгээс гадна үндэсний түүх, соёл, ёс заншлын талаар өргөн мэдлэгтэй байх. |
Үндсэн-1 |
8 | Герман хэл | Заах хичээл: Анхан, дунд шатны герман хэлний ярих, сонсох дадал; герман хэлний найруулга зүй; герман хэлний уран зохиолын орчуулга
Мэргэжлийн чиглэл: Герман хэл шинжлэл; Герман уран зохиол, Герман орон судлал Нэмэлт: ХБНГУ-д төгссөн бол давуу тал болно. |
Үндсэн-1 |
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН сургууль |
|||
8 | Электроник | Заах хичээл: Электрон хэлхээ; Цахилгаан хэлхээ; VLSI дизайн; FPGA хэрэглэсэн логик синтезчлэл; Тоон системийн дизайн; Компьютерийн зохион байгуулалт; Эмбеддэд систем
Мэргэжлийн чиглэл: Электроник |
Үндсэн-1
Түр-4 |
9 | Телехолбоо | Заах хичээл: Дохио ба систем; Утасгүй холбоо; Холбооны систем; Тоон дохио боловсруулалт; Телехолбооны сүлжээ ба дохиолол; Оптик холбоо; Холбооны системийн электроник
Мэргэжлийн чиглэл: Холбооны технологи Нэмэлт: Төрөл бүрийн холбооны системийг FPGA, SDR дээр хэрэгжүүлэх чадвартай бөгөөд судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно |
Үндсэн-2
Түр-1 |
10 | Компьютерийн сүлжээ | Заах хичээл: Виндоус сервер ба сүлжээ; компьютерийн сүлжээний аюулгүй байдал; компьютерийн сүлжээний менежмент; компьютерийн сүлжээний төхөөрөмжийн удирдлага; Өгөгдлийн холбоо
Мэргэжлийн чиглэл: Компьютерийн сүлжээ |
Үндсэн-2 Түр-1 |
11 | Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи, Програм хангамж | Заах хичээл: Өгөгдлийн сангийн програмчлал; Интернет технологийн үндэс; Вэб програмчлал; Жава технологи; Компьютер график
Мэргэжлийн чиглэл: Компьютерийн ухаан Нэмэлт: Вэб програмчлал, виндоус, жава програмчлалын хэл дээр програм хөгжүүлж байсан туршлагатай; мэргэжлийн чадамжаа гэрчлэх олон улсын батламжтай бол давуу тал болно. |
Үндсэн-1 |
12 | Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи, Програм хангамж | Заах хичээл: Өгөгдлийн сангийн үндэс; Програмчлалын хэл Си; Обьект хандалтат програмчлал; Өгөгдлийн бүтэц; Үйлдлийн систем; Үйлдлийн систем; Зэрэгцээ програмчлал; Өгөгдлийн сангийн програмчлал; Алгоритмийн шинжилгээ, зохиомж; Мэдээллийн аюулгүй байдал; Компьютерийн зохион байгуулалт; Ассемблер хэл; Си хэл өгөгдлийн бүтэц; Сүлжээний програмчлал; Үйлдлийн системийн онол; Крифтографийн үндэс; Машин сургалт; Кибер аюулгүй байдал; Скрипт програмчлал ба технологи
Мэргэжлийн чиглэл: Компьютерийн ухаан Нэмэлт: Линукс үйлдлийн системийн кернелийн түвшинд програмчлах, систем програмчлалын чадвартай, алгоритмийн судалгаа, шинжилгээ, хэрэгжүүлэлтийг ахисан түвшинд эзэмшсэн; компьютерийн нууцлалын онолоор судалгаа хийсэн туршлагатай; мэргэжлийн чадамжаа гэрчлэх олон улсын батламжтай бол давуу тал болно. |
Үндсэн-1 |
13 | Хэрэглээний математик | Заах хичээл: Олон хүчин зүйлсийн статистикийн шинжилгээ; Математик статистик; Хэрэглээний функционал анализ; Комплекс хувьсагчтай функцийн онол; Бодит анализ
Мэргэжлийн чиглэл: Математик |
Үндсэн-1 |
14 | Цаг уурч | Заах хичээл: Синоптик цаг уур; Цаг агаарын прогноз; Сансрын цаг уур; Хий ба шингэний динамик; Нислэгийн цаг уур; Цаг уур, уур амьсгал; Ерөнхий цаг уур; Синоптикийн мэдээний автоматжуулсан боловсруулалт
Мэргэжлийн чиглэл: Цаг уур Нэмэлт: Тоон прогноз, загварчлалын чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно. |
Үндсэн-1 |
15 | Биотехнологич | Заах хичээл: Био инженерчлэлийн үндэс; Хэрэглээний биохими; Молекул биологийн лаборатори; Хими, биологийн шинжилгээний арга зүй; Хэрэглээний биохими ба биотехнологи
Мэргэжлийн чиглэл: Биотехнологи, Биологийн инженерчлэл Нэмэлт: Хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн |
Үндсэн-1 |
16 | Генетикч | Заах хичээл: Хэрэглээний генетик; эсийн молекул биологи; эд эсийн инженерчлэл
Мэргэжлийн чиглэл: Генетикч, Генийн инженерчлэл Нэмэлт: Дээр дурдсан мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан |
Үндсэн-1 |
ХУУЛЬ ЗҮЙН сургууль |
|||
17 | Эрх зүй | Заах хичээл: Хууль зүйн клиник
Мэргэжлийн чиглэл: Эрхзүй Нэмэлт: Гадаадад их, дээд сургууль төгссөн; мэргэжлээрээ ажилласан практик туршлагатай; мэргэжлийн түвшний гадаад хэлний мэдлэгтэй |
Үндсэн-2 |
Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль |
|||
18 | Нийтийн удирдлага | Заах хичээл: Харьцуулсан төрийн захиргаа; Нийтийн удирдлагын бодлого; Глобаль засаглал; Төрийн удирдлага; Мэргэжлийн ёс зүй; Олон нийттэй харилцах харилцаа
Мэргэжлийн чиглэл: Төрийн захиргаа; Нийтийн удирдлага; Хууль, эрхзүй; Улс төр Нэмэлт: Дээрх чиглэлээр докторын зэрэг хамгаалсан |
Үндсэн-2 |
19 | Олон улсын харилцаа | Заах хичээл: Тогтвортой хөгжил; Бүс нутгийн эдийн засаг, интеграци; Хөрш орнуудын эдийн засгийн гадаад бодлого; Олон улсын хөрөнгө оруулалт; Үндэстэн дамнасан корпораци; Олон улсын валют санхүү, зээлийн харилцаа
Мэргэжлийн чиглэл: Олон улсын харилцаа; Олон улсын эдийн засгийн харилцаа Нэмэлт: Дээрх чиглэлээр докторын зэрэг хамгаалсан |
Үндсэн-2 |
Бизнесийн сургууль |
|||
20 | Бизнесийн мэдээллийн систем | Заах хичээл: Бизнесийн мэдээллийн систем; ERP систем; Бизнесийн байгууллагын мэдээллийн системийн хэрэглээ
Мэргэжлийн чиглэл: Мэдээллийн технологи Нэмэлт: Дээрх чиглэлээр гадаадад их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно. Бизнесийн өгөгдөл боловсруулалт, олборлолт, шинжлэлт, хадгалалтын талаарх орчин үеийн технологийг зохих хэмжээнд эзэмшсэн мэдлэг, туршлагатай; програм хангамж болон бусад биет бүтээл боловсруулж, бизнесийн практикт нэвтрүүлсэн туршлагатай байх; |
Үндсэн-1 |
21 | Санхүү | Заах хичээл: Эрсдлийн удирдлага; Санхүүгийн шинжилгээ ба төлөвлөлт; Санхүүгийн эконометрикс
Мэргэжлийн чиглэл: Эдийн засаг; Бизнесийн удирдлага Нэмэлт: Дээрх чиглэлээр гадаадад их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно. Санхүүгийн чиглэлээр орчин үеийн судалгааны арга зүй эзэмшсэн; санхүүгийн мэргэшсэн шинжээч, судлаач /CFA/ байх |
Үндсэн-1
|
Жич: Шинжлэх ухааны сургууль болон Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багшийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэгчид нь үндэсний болон олон улсын хэмжээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх шаардлагатай.
Бүртгэл:
Багшийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2016 оны 11 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0900.-1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 75754400-1135
ЗАХИРГАА, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА