МУИС: Дотоод сонгон шалгаруулалтад урьж байна
Ажлын байрны нэр: Химийн инженерчлэлийн багш
Заах хичээл: Шингэний механик; Химийн инженерчлэлийн лаборатори хичээл; Ялгах транспорт процесс; Химийн урвалын инженерчлэл; Инженерчлэлийн термодинамик, кинетик
Тавигдах шаардлага:
- Хими эсвэл химийн инженерчлэл мэргэжлээр докторын зэрэгтэй
- Англи хэлний албан ёсны шалгалтын онооны 60-аас доошгүй хувьтай дүйцэхүйц мэдлэгтэй байх
- Олон улсын ишлэлийн системд ордог мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн, гадаадад инженерийн докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
Бүрдүүлэх материал
- Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом,хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /Тухайн тэнхмийн бус мэргэжлийн эрдэмтнээр баталгаажуулсан/, бүтээлийн хуулбар
- Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг гадаад хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт өгсөн бол онооны батламжийн хуулбар
- Мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар, хувь хүний төлөв байдал зэргийг тодорхойлсон тодорхойлолт
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)
- Товч CV
Бүртгэл:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүсийг 2016 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0900.-1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 75754400-1135
ЗАХИРГАА, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА