МУИС болон Хансунг Их Сургуулийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд МУИС-н Олон улсын харилцаа Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн чадавхийг бэхжүүлэх, хоёр улсын хооронд оюутан, багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын өргөтгөх зорилготой Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-н дэмжлэгтэй төсөл 2016-2018 оны хооронд 2 жилийн хугацаатай хэрэгжихээр болсон. Уг төслийн үйл ажиллагааны хүрээнд “Олон улсын тулгамдсан асуудлууд: Засгийн газрын санаачлага” сэдэвт олон улсын хурал 2016 оны 10 сарын 21-нд Монгол Япон төв дээр зохион байгуулагдлаа. Тус олон улсын хуралд Хансунг их сургуулийн ерөнхийлөгч Lee SangHann, КОICA-н Монгол дах төлөөлөгчийн газрын төлөөлөгч Hwang Soon-jae, МУИС-н дэд захирал О.Мөнхбат нар нээж үг хэлэн, Хансунг их сургуулийн профессорууд, АНУ, Сингапур, ХБНГУ-ын судлаачид, МУИС-н эрдэмтэн багш нар илтгэл тавьж хэлэлцүүлэн, МУИС-н захиргааны төлөөлөл, магистр докторын оюутнууд, бусад их дээд сургуулиудын багш оюутнууд оролцлоо.
Нийтийн Удирдлагын Тэнхим