ХБНГУ-ын “Скай Штифтунг” сан болон МУИС-ийн ХЗС-ийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу 2014 оноос хойш багш, оюутнууддаа 7,000 еврогийн тэтгэлэг олгож нийт 37 оюутан хамрагдаж тэтгэлэг авсан байдаг. 2016-2017 оны хичээлийн жилд Хууль зүйн сургуулийн бакалавр магистрын түвшинд суралцдаг 15 оюутан тэтгэлгээ өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр эрдмийн танхимд гардан авлаа.