ГХТ-өөс зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төвөөс МУИС-ийн англи хэлний мэргэжлийн бус ангийн англи хэл судалж буй оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдааныг 2016-10-29нд амжилттай зохион байгууллаа.

Англи хэл судалж буй оюутнуудын хэл сурах идэвхи чармайлтыг урамшуулан дэмжих, өрсөлдөөнийг бий болгох, оюутанд өөрийгөө сорих боломжийг бүрдүүлэхэд уралдааны зорилго оршиж байв.

англи хэлний ахисан дунд, дунд, завсрын дунд шат гэсэн гурван түвшинд зохион байгуулсан Тус уралдаанд нийт 100 гаруй оюутан суралцагч идэвхийлэн оролцсоноос анхан дунд шатанд оюутан М.Намуундарь (ХШУИС) тэргүүлж, Б.Юмжирдулам (ХШУИС), Б.Дашбаяр (ШУС), О.Болор нар удаах байруудыг эзэлсэн бол дунд шатанд  С.Төгөлдөрсайхан (ХШУИС), тэргүүлж Б.Маралгуа (ХЗС) Б.Доржнамжим (ХШУИС), Э.Төгстөгөлдөр (ХЗС), Т.Ууганбаяр (ОУХНУС) нар удаах байруудад орсон байна. Харин ахисан дунд шатанд оюутан О.Цогжавхлан (ХШУИС), А.Оюунчимэг нарын бичсэн эссэ тус тус тэргүүн байранд шалгарч, , Т.Номин-Эрдэнэ (ХШУИС), Б.Ариунаа (БС) нар удаах байруудыг эзэлсэн байна.

Энэхүү уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

МУИС-ШУС-ГХТ

14907261_345662012448027_1885132879430891008_n 14938270_345661985781363_4105539678002260798_n

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар