МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв (БХТ), ОУХНУС-ийн Сургалтын Албатай хамтран зохион байгуулсан “Дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулах нь” сэдэвт сургалт 2016.10.28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Өнөөгийн сургалтанд мөрдөгдөж буй сургалтын бичиг баримт, хөтөлбөрийн агуулга, арга зүйд анализ хийн багш нарын санал, туршлагыг ярилцлагын аргаар судлан бодит хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүйг судалгааны үндэслэлтэй танилцуулж сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг сургалтыг БХТ-ийн сургалт, заах арга зүйн зөвлөх Г.Орхон удирдан явуууллаа.
ОУХНУС-ийн захирал С.Баттулга, СА дарга Г.Энхбаяр, БХТ-ийн эрхлэгч С.Батцэцэг болон ОУХНУС-ийн 14 багш хамрагдан БХТ-өөс зохион байгуулж буй энэ хичээлийн жилийн анхны сургалтын гэрчилгээгээ авсан бөгөөд ОУХНУС-ийн шинээр боловсруулсан ОУЭЗХ-ны салбар дундын мэргэжлийн магистрын хөтөлбөрийг боловсронгуй болгоход БХТ-өөс зөвлөгөө өгч, тус сургуулийн багш нартай хамтран ажиллаж эхлээд байна.
“Дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулах нь” сэдвээр тус сургууль дээрх цуврал 3 удаагийн сургалтыг явуулах бөгөөд 2,3 дугаар хэсгийг 11,12 дугээр сард зохион байгуулна.
МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв
Хичээлийн III байрны 318 тоот
Утас:75754400(1177)
Емайл: facultynum@yahoo.com