МУИС-ОУХНУС нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, эрх зүй, аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр мэргэжсэн, түүнийхээ хүрээнд судалгаа хийж улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг өөрийн сургуулийн “Хүндэт Индэр”-тээ урьж лекц уншуулдаг уламжлалтай билээ. 2016 онд тохиож буй 25 жилийн ойн хүрээнд энэ удаагийн зочноор ХБНГУ-ын Аюулгүй байдлын Бодлогын Холбооны Академийн захирал Карл Хайнц Камп оролцлоо. Энэхүү академи нь Батлан хамгаалах яамны харьяа бие даасан судалгааны төв бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Европын Холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр, тэр дундаа ЕХ-ны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цаашид авах арга хэмжээ, ЕХ-ны цагаачлалын асуудал, ЕХ-ны АНУ, БНХАУ, ОХУ-д явуулж буй өнөөгийн бодлогын чиг хандлага зэргийг нарийвчлан судалж буй мэргэшсэн институт юм.
“Европын Холбооны Аюулгүй байдлын өнөөгийн бодлого: Германы гүйцэтгэх үүрэг” сэдвээр 2016 оны 10 сарын 28-ны өдөр болсон тус лекцэнд МУИС-ийн ОУХНУС-ийн удирдлага, багш, оюутны төлөөллөөс гадна Дипломатын Академийн үе үеийн ахмад дипломатууд, ШУА-ийн харъяа ОУХ-ны Хүрээлэн, Монгол дахь Конрад Аденауэрын Сангийн суурин төлөөлөгч зэрэг ххүмүүс хүрэлцэн ирж, өөрсдийн сонирхсон асуултыг тавьж, үзэл бодол, байр сууриа илэрхийлж, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Карл Хайнц Камп нь Монгол улсад хийсэн айчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалахын яамны дэд сайдууд, ШУА-ийн харъяа Стратеги Судлалын Хүрээлэн, ОУХНУС-ийн удирдлагуудтай уулзаж Монгол, Герман улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, бодлогын судалгааны түвшинд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Түүний талаарх товч мэдээлэл:
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/11/kamp-dr._karl-heinz_eng_0-1.pdf”]