МУИС-ийн Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны 2016-2017 оны хичээлийн жилийн анхны хурал боллоо

Share Button

Logo muis

Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны 2016-2017 оны хичээлийн жилийн анхны хурал 2016 оны 10 дугаар сарын 13-ны Пүрэв гарагт болов.

Хуралд МУИС-ийн ХЕХ-ны дарга Г.Баярмагнай, ХЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Ундрам, ХЕХ-ны гишүүн, ШУС-ийн захирал Б.Баяртогтох, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, ШУС-ийн БУС-ын дэд захирал Ц.Амартайван, СА-ны эрхлэгч Д.Бямбажав, дэд профессор Ч.Лодойравсал, БС-ийн профессор Н.Батнасан, ОУХНУС-ийн профессор Н.Алтанцэцэг, ШУС-ийн профессор Д.Баярсайхан, ШУС-ийн дэд профессор Н.Ууганбаатар, Д.Рэнцэнмядаг, Б.Батжаргал нар оролцлоо.

Хурлаар

  1. БС, ОС, ЗС-ийн 2015-2016 оны хөтөлбөрийн хяналтын тоог батлах.
  2. ХШУИС, ШУС-ийн зарим маргаантай хөтөлбөрийн тухай.
  3. ШУС-ийн хөтөлбөрийн дэд хорооноос ирүүлсэн асуудлын тухай. Үүнд:
  • МУИС-ийн Ерөнхий суурьт хичээл нэмж оруулах тухай.
  • Бакалаврын сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай.
  • Бакалаврын зарим хөтөлбөрүүдийн ерөнхий суурийн залгамж холбоог арилгах тухай.
  • Багш мэргэжлээр хөрвөх сургалт явуулах тухай.

Хурлын шийдвэр:

  1. БС, ОС-ийн хяналтын тооны саналыг сургуулиас ирсэн саналын дагуу баталж, ЗС-ийн ирүүлсэн саналыг дахин хэлэлцэж, хөтөлбөрийн хяналтын тоог Санхүү банк (20), Нябо бүртгэл (20), Маркетинг (15), Менежмент (15), Худалдаа(0) байхаар батлав.
  2. ХШУИС, ШУС-ийн зарим маргаантай хөтөлбөрүүдийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
  • Хэрэглээний математикийн хөтөлбөр нь ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимд байрлах бөгөөд мэргэжлийн суурь хичээлийг ШУС-ийн Математик хөтөлбөрийн суурьтай уялдуулах
  • Бакалаврын статистик хөтөлбөрийг салбар дундын хэлбэрээр хэрэгжүүлэх, хөтөлбөрийг сайжруулан боловсруулж ХЕХ-нд хэлэлцүүлэх
  • Цаг уур, Ус судлал хөтөлбөрт талуудын тэгш оролцоог хангасан хамтарсан ажлын хэсэг ажиллуулах.
  • Хэрэглээний хими хөтөлбөрийг 2017 оны хичээлийн жилээс элсэлтийг зогсоох, энэ шийдвэрийг захиргаанд уламжлах.
  • Материал судлал хөтөлбөрт талуудын тэгш оролцоог хангасан ажлын хэсэг ажиллуулах.
  • Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тэнхим “Хүрээлэн буй орчны инженерчлэл”-ийн шинэ хөтөлбөрөөр сургалт явуулах саналаа баталгаажуулан ХЕХ-оор хэлэлцүүлэх.
  • Хот ба бүс нутаг төлөвлөлт, Газар зохион байгуулалт хөтөлбөрт талуудын тэгш оролцоог хангасан хамтарсан ажлын хэсэг ажиллуулах.
  1. ШУС-ийн хөтөлбөрийн дэд хорооноос ирүүлсэн асуудлыг шийдвэрлэхдээ:
  • МУИС-ийн ерөнхий суурийн хороонд
    • Ерөнхий суурьт хичээл нэмж оруулах асуудлыг ерөнхий суурийн хороогоор хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг ХЕХ-нд танилцуулах.
    • Ерөнхий суурийн хорооноос ажлын хэсэг байгуулж, ерөнхий суурийн хичээлүүдэд үнэлгээ хийж дүгнэлтийг ХЕХ-нд танилцуулах.
  • Хүсэлт гаргасан, нэр бүхий зарим хөтөлбөрийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахдаа энэ удаа зөвхөн хичээлийн улирал, индексийн тоо өөрчлөх саналыг зөвшөөрч, бусад саналыг /индексийн үсэг, кредит, нэр өөрчлөх/ хөтөлбөрийн шаардлагын хүрээнд оруулж ирэх нь зүйтэй гэж үзэв.
  • ”Багш” мэргэжлийн хөрвөх сургалтын асуудлыг дэмжиж, сургалт явуулах эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх талаар холбогдох нэгжүүдэд даалгав.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар