МУИС НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

Ажлын байрны нэр: Биологийн тэнхмийн лаборант

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Биологи, Хэрэглээний биологи мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Молекул биологийн чиглэлээр амьтны гаралтай дээж экстрактлах, микробын эсрэг идэвхийг тодорхойлох туршилт явуулах, уургийн электрофорез, өндөр даралтын шингэн хроматограф болон дугуй дихроизм, шингээлт, цацаргалтын зэрэг спектрийн багажууд дээр ажиллаж чадах бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний мэргэжлийн түвшинд уншиж, бичих чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2016 оны 11 дүгээр сарын 09-ний 08.30 цагаас 11 дүгээр сарын 11-ны өдрийн 17.30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны №204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 77307730-1135

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар