Биеийн тамирын тэнхимээс улирал болгон зохион байгуулдаг спортлог оюутан хэлэлцүүлэг өдөрлөгт 1800 гаруй оюутан залуус хамрагдлаа. Энэхүү өдөрлөгөөр 2016-2017 оны хичээлийн жилд биеийн тамирын тэнхимээс зохион байгуулах нийтийн биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, хичээл сургалтын үйл ажиллагаа болон эрүүл амьдралын хэв маяг, зөв зохистой хооллолтын талаарх мэдээ мэдээллийг өглөө. Энэ үеэр оюутнууд дээрх сэдэвтэй холбогдуулан асуулт асууж, өөрсдийн сонирхосон сэдвээр хариулт авлаа.