МУИС-ОУХНУС-ийн төлөөлөл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа “Election Watch Event”-д оролцлоо

Share Button

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Женифер Зимдал Галтын урилгаар МУИС-ОУХНУС-ийн багш, ажилтан, оюутан, төгсөгсдийн төлөөлөл 2016 оны 11 сарын 09-нд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа буюу “Election Watch Event”-д оролцлоо. Энэхүү үйл ажиллагаанд АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ, ШУА-ийн Стратегийн Судлалын Хүрээлэн, Монгол улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, гадаад дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцож, АНУ-ын  сонгууль, сонгуулийн явцын талаарх өөрсдийн үзэл бодол, байр суурийг чөлөөтэй илэрхийлж санал солилцлоо. Энэ үеэр судлаач эрдэмтэд АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчдийн сонгуулийн үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, уригдсан зочдын сонирхсон асуултад хариуллаа.

MPA PHOTO 2016-4253

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар