“Байгаль орчны зайнаас тандан судлал” мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ШУС-БУС, Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалтын лаборатор” нь 2010 оноос жил бүр уламжлал болгон Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн  өдөр “GIS day”-г тэмдэглэж байгаа билээ.  Энэ жилийн хувьд Газарзүйн салбарын 60 жилийн ой, Олон улсын Газарзүйн мэдээллийн систем “GIS day”-ийн 30 дахь өдөр, Гео-информатикийн салбарын 40 жилийн ойд зориулан оюутны “GIS” клуб, Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо, МУИС-ийн Газарзүйн тэнхим хамтран “Байгаль орчныг зайнаас тандан судлал” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

11-17

МУИС хичээлийн 7-р байр 302 тоот өрөө үндсэн үйл ажиллагаа оролцогчид

“Байгаль орчны зайнаас тандан судлал” мэргэжил сурталчлах өдөрлөгийг МУИС-д Газарзүйн мэдээллийн системийн хичээлийг анхлан заасан МУИС-ийн захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албаны дарга  В.Батцэнгэл нээлээ.

11-17-1

Италийн Parthenope Их Сургуулийн судлаач Д.Нарангэрэл “ГЗМС-г ашиглан амьтадын амьдрах орчинг тодорхойлох”  сэдэвт сонирхолтой илтгэл тавилаа.

11-17-2

МУИС хичээлийн 7-р байрны 1 давхарт явагдсан мэргэжлийн танилцуулга, сурталчилгааны үеэр

11-17-3

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар