Dr. Kim Marie Bischoff Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчдад лекц уншлаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхим, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хамтран төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөсний хүрээнд “Хувь хүний санаачлага” сэдэвт сургалт 2016 оны 11-р сарын 14-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа. ХБНГУ-ын эрдэмтэн Dr. Kim Marie Bischoff дээрх сэдвийн хүрээнд лекц уншиж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын тамгын газрын албан хаагчид, хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, харилцан ярилцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллах болно.

Фото зургийн эх сурвалж: http://www.chingelteicouncil.mn/news/869.html

Нийтийн Удирдлагын Тэнхим

6

7

8

9

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар