МУИС-ийн Газарзүйн салбарын 60-н жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хэд хэдэн ажлуудыг төлөвлөн хийж байна. Үүний нэг нь салбарын бакалаврын болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний илтгэлийн хурал 2016 оны 11-р сарын 18-ны 13:00 цагаас МУИС-ийн VII байрны 114 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлын шүүгчдийн комиссын даргаар тэнхимийн эрхлэгч, доктор П.Мягмарцэрэн, гишүүдэд дэд профессор С.Эрдэнэсүх, Доктор Д.Даваадорж, Г.Гантулга, Багш Б.Оюунханд нар ажилласан бол зохион байгуулах хэсэгт доктор Б.Болормаа, Багш С.Мөнхнаран, Д.Сандэлгэр, хурлын нарийн бичгээр багш Д.Ганпүрэв, Н.Энхтуяа нар ажиллаа.
Зураг 1. Газарзүйн салбарын 60-н жилийн ойн оюутны эрдэм шинжилгээний хурлын явц.
Зураг 2. Хот ба Бүс Нутаг Төлөвлөлтийн 4-р ангийн оюутан Б.Жаргалсайханы “Сургуулийн хүрэлцээ, хүрэлцэх боломжийн судалгаа” сэдвийн хүрээнд хийгдсэн төлөвлөлтийн загвар.
Оюутнуудын илтгэлийг судалгааны ажлын арга барилд суралцсан байдал, судалгааны ач холбогдол, үр дүн, илтгэх ур чадвар, асуултанд хариулсан, ажлаа эзэмшсэн байдал зэрэг үзүүлэлтээр 100 хүртэлх оноогоор үнэлж шүүгдчийн дундаж оноогоор байр эзлүүлжээ (Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан багшийн удирдсан илтгэл хэлэлцүүлбэл тухайн оюутанд удирдагчийн зүгээс оноо өгөхгүй байдлаар шүүсэн болно).
Тус хуралд бакалаврын түвшинд эхний шатанд 18 илтгэлийг зохион байгуулах комисс хүлээн авч шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлснээс дараах оюутнууд эхний байруудыг эзэллээ.
Байр | Дундаж оноо | Анги | Удирдагч багш | Судалгааны сэдэв |
I | 83.4 | БОЗТС ба Газарзүйн мэдээллийн систем-4 анги
А.Уянга, Д.Баянбаатар, С.Зүчи |
Магистр М.Цогтдулам | Шугаман байгууламжийн зориулалтаар ашиглах газрын тохиромжтой байдлын үнэлгээ |
II | 82.0 | Газарзүй-4 анги Г. Түвшин | Доктор Д.Даваадорж | Улаанбаатар хотын агаарын тоосонцорт агуулагдах хүнд элементийн судалгаа |
III | 81.8 | Газарзүй-4 анги Г.Хонгор | Доктор Д.Даваадорж | Хүнд металлын бохирдлыг цацраг идэвхит изотопын агууламжтай харьцуулсан судалгааны дүнгээс |
IV | 81.4 | Газар зохион байгуулалт-3 анги Б. Алтанбаатар, Г.Өсөхбаяр | Магистр Н.Энхтуяа | Улаанбаатар хотын автозамын элэгдэл, эвдрэлийн дүн шинжилгээ |
V | 80.6 | Газар зохион байгуулалт-3 анги Ж.Цэрэннадмид, М.Аззаяа, Х.Алтанцэцэг, Ө.Болорцэцэг | Магистр Ч.Заяа, Э.Алтанболд | Дээврийн ландшафт төлөвлөлтийн асуудалд |
Мөн судалгааны ажлаа илтгэж оролцсон (А. Нандин-эрдэнэ, Б. Жаргалсайхан, Ж.Дашням, Г.Баяндэлгэр, Н.Болор-Эрдэнэ, А.Ану-Үжин) болон хураангуй илтгэлээ комисст ирүүлсэн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Зураг 3. Хурлын үеэр ханын шилдэг илтгэлийг шалгаруулсан бөгөөд Газарзүй-4 ангийн оюутан Г.Хонгор Улаанбаатар хотын хөрсөн дэхь цацраг идэвхит изотопын судалгаа сэдэвт илтгэл шалгарсан байна.
Магистрант-докторантын түвшинд 8 илтгэл хэлэлцүүлснээс эхний байруудад дараах суралцагчид шалгарчээ. Илтгэлийг судалгааны ажлын арга барилд суралцсан байдал, судалгааны ач холбогдол, үр дүн, илтгэх ур чадвар, асуултанд хариулсан, ажлаа эзэмшсэн байдал зэрэг үзүүлэлтээр 100 хүртэлх оноогоор үнэлж шүүгчдийн дундаж оноогоор байр эзлүүлжээ
Байр |
Дундаж оноо | Мэргэжлийн чиглэл, нэр | Удирдагч багш | Судалгааны сэдэв | Тайлбар |
I | 91.0 | Газарзүйн докторант Э.Алтанболд | Магистр Х.Уламбадрах | Хорго вулканы үүсэл, хэлбэрийн онцлог | Өөрийн хүсэлтээр дараагийн илтгэгчиддээ шагналаа шилжүүлсэн |
I | 88.0 | Газарзүйн магистрант Г.Цогтдэлгэр | Профессор В.Батцэнгэл,
Магистр Г.Бямбахүү |
Сонгуулийн газарзүйн судалгааны зарим асуудал | |
II | 87.3 | Газарзүйн докторант Б.Батбилэг | Профессор В.Батцэнгэл,
доктор П.Мягмарцэрэн |
Бэлчээрийн ургацыг зайнаас тандан аргаар үнэлэх асуудалд | |
III | 86.6 | Газарзүйн докторант С.Давааням | Доктор Т.Чулуун,
Профессор В.Батцэнгэл |
Тогтвортой хөгжлийн түвшнийг дэлхий улсуудаар харьцуулан тодорхойлсон судалгаа | |
IV | 85.0 | Газарзүйн магистрант Г.Бямбабаяр | Доктор Д.Даваадорж | Хөрсний доройтлын асуудал (Шороон замын эвдрэлийн жишээн дээр) |
Магистрант-докторантын түвшинд эхний байруудад шалгарсан илтгэгчдээс гадна судалгааны ажлаа хэлэлцүүлсэн М.Энхтуяа, Н.Алтансүх, Б.Урангоо нар суралцах хугацаандаа цуглуулах эрдэм шинжилгээний ажлын 1 кредит цагийн тооцуулах боломжтой юм.
Зураг 4. Оюутны эрдэм шинжилгээний хурлын шүүгчдийн болон зохион байгуулах комисс, амжилттай оролцож шагналт байранд шалгарсан оролцогчдын хамт
Мэдлэг чадвараа сорин оютуны эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа болон газарзүйн чиглэлээр мэргэжилтэн, судлаач, багш мэргэжлээр суралцаж буй болон төгсөгч нартаа МУИС-д Газарзүйн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 60-н жилийн ойн баярын мэнд дэвшүүлж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.
ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2016 ОНЫ 11-Р САРЫН 25-НД МУИС-ИЙН I БАЙРНЫ ЭРДМИЙН ТАНХИМД БОЛНО. ГАЗАРЗҮЙН САЛБАРЫН ЭРДЭМТЭД, БАГШ, МЭРГЭЖИЛТЭН, ОЮУТНУУДЫГ ОЙН АРГА ХЭМЖЭЭНДЭЭ УРЬЖ БАЙНА.
ШУС-ИЙН БУС-ЫН ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ