Нийтийн удирдлагын магистрантурын суралцагчид сайн үйлсийн аян зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн магистрантурын суралцагчдийн санаачлагаар JCI Impact салбар байгууллага, Оюутны алба, ОУХНУС-ийн оюутны зөвлөл, нийгмийн ажилтны 4-р ангийн оюутнууд хамтран Ахмад настны үндэсний төв буюу Ахмадын асрамжийн газарт 2016.11.18-ны өдөр өдөрлөг зохион байгууллаа.

6

Энэхүү өдөрлөг нь Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 25 жилийн ой, нийтийн удирдлагын хөтөлбөрийн 5 жилийн ойг тохиолдуулсан, нийгэмд тустай, хичээл практикийн ач холбогдолтойгоороо онцлогтой байлаа. Ахмад настны үндэсний төв нь Улаанбаатар хотоос 100 орчим километр зайтай, 130 гаруй ахмадуудтай, тэдний 40% нь нэн асрамжинд байдаг байна. Өдөрлөгийг зохион байгуулахаар МУИС-ийн эмнэлэг-2, Нийтийн удирдлагын магистрын суралцагч-15, нийгмийн ажлын оюутан-8, Bayaraas hair salon-ий үсчин-3, урлаг соёлын 2 хүн нийтдээ 30 хүн, 4 машинтай ажиллав.

7

ОУХНУС-ийн оюутны зөвлөлөөс 150 ном, сэтгүүлээр, JCI Impact салбар байгууллагаас мэргэжлийн үсчид, унаа техникээр, оюутны албанаас үйл ажиллагааны зардлаар, нийтийн удирдлагын магистрантуудын дундын хуримтлалаар 200 том хүний живх, 50 дэвсгэр, 120 ахмадад гарын бэлэг зэргээр дэмжлэг үзүүлж, нэгдэн оролцлоо.

9

Өдөрлөгийн үйл ажиллагааг Нийтийн удирдлагын магистрант Б.Мөнхжаргал нээж үг хэллээ. Түүний дараагаар Оюуны чадвар сургалтын төвийн захирал, 2008 оны үндэсний шилдэг илтгэгч, сургагч багш Г.Мөнгөн “Нас бол тоо” сэдэвт лекц уншиж настан буурлуудад ном, живх, гарын бэлэг бэлэглэсэн юм. Мөн ахмадуудыг эмчийн үзлэгт хамруулж,  үс засах үйлчилгээг үзүүллээ.

10

4

Гранд хамтлагийн гоцлол дуучин, СТА В.Гантулгын урлагийн тоглолт эхэлж, зохион байгуулагчид ахмадууддаа урам өгч, хамт бүжиглэлээ.


IMG_0320

Эцэст нь дүгнэвэл: Зохион байгуулагчдийн гаргасан хөтөлбөр цаг агаарын эрс хүйтрэл, цасан шуурганаас шалтгаалан багахан өөрчлөлт орсон хэдий ч төлөвлөсөн хугацаандаа хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан. Өдөрлөгийн арга хэмжээд 80 орчим ахмадууд, ажилчин албан хаагчид оролцож, 16 ахмад эмчийн үзлэгт хамрагдан эмчилгээ, зөвлөгөө авч, 23 ахмад үсээ засууллаа. Мөн нийгмийн ажлын оюутнууд болон нийтийн удирдлагын магистрантууд ахмадуудтай ярилцах, бүжиглэх, шатар тоглох зэргээр хичээл практикийн ач холбогдолтой болсон юм. Эд зүйлсээр туслахаас гадны оюуны талх хүртээж, сэтгэл сэргээм дуу хуур, бүжиг болж, ахмадууддаа урам, сэтгэлийн дэм өгсөн үйл ажиллагаа болж чадлаа.

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлэн оролцсон магистрын оюутнууд, Хүн эмнэлэгийн хамт олон, ОУХНУС-ийн оюутны зөвлөл, JCI impact салбар байгууллага болон Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Профессор О.Мөнхбат захиралд талархалаа илэрхийлье.

Нийтийн удирдлагын магистрын суралцагчид

5

3

2

IMG_0279

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар