МУИС,НЭЭЛТТЭЙ Сонгон шалгаруулалтад урьж байна.
Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерийн инженер, програм хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай
- Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Java script, Dot net, Web хөгжүүлэх чадвартай
Ажлын байрны нэр: Сүлжээ холбооны хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн /түр-1/
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Компьютерийн сүлжээ, холбооны технологи, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Сүлжээ, холбооны техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай, сүлжээний бүтэц, тоног төхөөрөмж ба програм хангамжийн мэдлэгтэй
- Windows, Linux сервер дээрх серверүүдтэй ажиллах чадвартай
- Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай
Нийтлэг шаардлага:
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
- Англи хэлний зохих мэдлэгтй
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёл, ёс зүйтэй
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт, удирдах ажилтны холбоо барих утас
Бүртгэл:
2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0900– 1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135