Ази тивийн хэмжээнд зохион байгуулагддаг Азийн шувуу судлал, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэсэн сүлжээний уулзалт-хурал 2016 оны 11-р сарын 10-15-нд БНХАУ-ын Жингсан хотод болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаанд 22 орны 300 гаруй төлөөлөгчид улс орныхоо хэмжээнд зохион байгуулж буй шувуу судлал, хамгаалал, шувуу ажиглах аяллыг сурталчлах, туршлага солилцох, хамтын ажиллагааны эхлэл тавих зорилгоор оролцжээ. Хуралд Монгол улсыг төлөөлөн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш С. Гомбобаатар оролцож, хурлын экологийн форумд “Монгол орны шувуу судлал, хамгаалал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Монголын шувуу судлаачид цаашид Тайван, Өмнөд Солонгос, Малайз, Филиппин улсын шувуу судлал, хамгааллын байгууллагуудтай хамтран ажиллах урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Улсаа төлөөлөн оролцох боломжоор хангасан ШУС-ийн захирал проф. Баяртогтох болон тэнхимийн эрхлэгч проф. Н. Сонинхишиг нарт талархаж буйгаа С.Гомбобаатар багш уламжилж байна.
Үйл ажиллагааны нээлт
Экологийн форумын илтгэл
Үйл ажиллагааны хаалт