“Зөрчилдөөний менежмент”сэдвээр мэргэжлийн семинар хэлэлцүүллээ

Share Button

Нийтийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч Проф.Др. Н.Бурмаа 2016 оны 11 сарын 17-нд мэргэжлийн семинар зохион байгууллаа. Тус мэргэжлийн семинарт “Зөрчилдөөний менежмент”сэдвээр ХБНГУ-ын Шпайерын Төрийн захиргааны их сургуулийн судлаач Др. Харалд Валтер сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Др. Харалд Валтер нь ХБНГУ-ын Hessen мужийн захиргааны шүүхийн шүүгч. Аливаа хэрэг маргааныг шүүхийн шатанд очихоос өмнө шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлах шүүгчийн ажлыг мөн эрхэлж иргэд, байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Тэрээр илтгэлдээ зөрчилдөөн хэрхэн бий болдог, зөрчилдөөнөөс сэргийлэх арга зам, хэрхэн эвлэрүүлэн зуучлах талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Тус мэргэжлийн семинарт МУИС-н ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн багш, докторант, магистрантууд оролцлоо.

НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ

\
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар