МУИС-ийн ОУХНУС-иас 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийнхөө хүрээнд “Ази, Номхон далайн геополитик ба Монгол Улс” хэмээх эрдэм шинжилгээний бага хурлыг 2016.11.21-ний өдөр сургууль дээрээ зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн ОУХНУС-иас гадна ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Тагнуулын Академийн судлаач, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулав.
Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүдийн эмхэтгэлийг хэвлэн гаргаж байна.
МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхим