МУИС-ийн удирдлагууд өнөөдөр нэр бүхий эрдэмтэн багш нарт шагнал гардууллаа. Дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь сайшаан үнэлж МУИС-ийн ШУС-БУС Биологийн тэнхимийн ахмад багш, доктор профессор Ж.Сүхдолгорыг МУИС-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь алдаршуулан бичиж, хүндэт гэрчилгээ олголоо. Түүнчлэн Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар МУ-ын шинжлэх ухааны салбар технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж МУИС-ийн дараах нэр бүхий эрдэмтэн багш нарыг
- ШУС -БУС Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар
- ШУС-ХУС Ази судлалын профессор Ц.Баттулга
- Бизнесийн сургуулийн зөвлөх профессор Я.Отгонсүрэн
- Бизнесийн сургуулийн профессор Д.Моломжамц нарыг Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэгээр шагналаа.