Япон Улсын Сэншү Их Сургуулийн Олон Улсын Оюутан Солилцооны нэг-жилийн Хөтөлбөрт (Баклавр болон Магистр оюутнуудад зориулсан) хамрагдахыг урьж байна.
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн 2,3 дугаар түвшний бакалавр болон магистрын оюутан байх,
- Оюутан нь Сэншү Их Сургуульд оюутан солилцооны гэрээний хүрээнд суралцах,
- Тухайн сургуульдаа амжилттай суралцаж байгаа оюутан байх,
- Сэншү их сургуульд суралцах салбараа сонгож, сургалцах төлөвлөгөө /study plan/ бичсэн байх /Япон улсад суралцах нь оюутанд ямар ач холбогдолтой байх тухай сургалцах төлөвлөгөөндөө тусгана/ Сургалтын хөтөлбөрийг дараах холбоосоос үзнэ үү: http://syllabus.acc.senshu-u.ac.jp/syllabus/search/Menu.do
- Оюутан Японоос бусад улсад хамгийн багадаа 12 жилийн дунд боловсрол эсвэл түүнтэй тэнцэх боловсролыг эзэмшсэн байх
Бүрдүүлэх материалууд
Суралцах хугацаа: 2017 оны 04 сараас 2018 оны 02/03 сар хүртэл
Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 07-ны Лхагва гариг. МУИС-ийн 1-р байр 219 тоот. Мөн бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгон дараах хаягаар илгээнэ үү.
Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn
ОЮУТНЫ АЛБА