Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх Ухаан, Технологийн яамны (MEXT) тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн магистр эсвэл докторын түвшний оюутан байх,
- 2017 оны 04 сарын 01-ний байдлаар 35 доош настай байх,
- Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх,й
- Оюутны мэргэжлийн чиглэлтэй адил эсвэл ойролцоо байх, Сургалтын хөтөлбөрийг дараах холбоосоос үзнэ үү: http://syllabus.acc.senshu-u.ac.jp/syllabus/search/Menu.do
- Бие мах бодь, сэтгэлзүйн хувьд эрүүл байх,
- Япон хэлний шаардлагыг хангах,
- 2017 оны 09 сарын сүүлээр Япон улсад хүрэлцэн ирэх боломжтой байх,
- Бусад: – Цэргийн албан хаагч байж болохгүй
- Товлосон хугацаанд Япон хүрэлцэн ирээгүй тохиолдолд тэтгэлэгийг цуцална.
- Тухайн улсын засгийн газар эсвэл хувийн сангуудын тэтгэлэгт хамрагдаагүй байх шаардалагатай.
- Амжилттай сурлагын дүнтэй суралцаж байгаа.
Бүрдүүлэх материалууд
Сэншү их сургуульд:
Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх Ухаан, Технологийн яаманд (MEXT) зөвхөн Сэншү их сургуулиас шалгарсан оюутнууд нэмэлт материал илгээнэ.
Суралцах хугацаа: 2017 оны 10 сараас 2019 оны 03 сар хүртэл (1.5 жил)
Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2016 оны 12 дугаар сарын 07-ны Лхагва гариг. МУИС-ийн 1-р байр 219 тоот. Мөн бүрдүүлсэн материалуудаа pdf файл болгон дараах хаягаар илгээнэ үү.
Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn
ОЮУТНЫ АЛБА