Япон улсын “Мitsubishi корпорацийн нэрэмжит тэтгэлэг”-ийн анхан шатны шалгаруулалтыг МУИС-ийн захирлын 2016 оны 10 сарын 13-ны өдрийн А/271 тоот тушаалаар батлагдсан оюутны алба, багш нарын төлөөлөл бүхий 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийж, оюутнуудын материалыг Тэтгэлэг олгогч талд хүргүүлсэн. Тэтгэлэг олгогч талаас эцсийн шатны шалгаруулалт хийж тэнцсэн оюутнуудын нэрсийг МУИС-д албан ёсоор ирүүллээ.
Шалгаруулалтын процесс: Тэтгэлэгт оюутан шалгаруулахдаа ”МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”, МУИС болон Мицубиши корпорацийн хооронд байгуулсан гэрээг удирдлага болгон ажиллаа. Тэтгэлэгийн зарыг 10 сарын 25-ны өдөр МУИС-ийн вебсайт болон сиси системийн мэдээллийн хэсэгт зарласан. 15 хоногийн хугацаатай материал хүлээн авсан. Цаасан постерыг бүх хичээлийн байруудын самбарт мэдээлэл байрлуулсан. МУИС-ийн веб рүү тухайн мэдээллийг үзсэн хандалтын тоо 7775 байсан.
Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт нийт 134 оюутан материал ирүүлсэн.
Мицубиши корпорацийн зүгээс санал тавьсны дагуу анхан шатны шалгаруулалтыг МУИС хийж бакалаврын-9, магистрын-3, докторын 3, нийт 15 оюутныг эцсийн шатны шалгаруулалтанд тэтгэлэг олгогч талд хүргүүлсэн.
Шалгаруулалт хийхийн тулд комиссын гишүүдийн зүгээс хэлэлцэн эхний ээлжинд Магистр докторын нийт 11 материал дотроос шаардлага хангасан магистр-3, докторын-3 оюутныг шалгаруулсан. 14, 111, 112 дугаартай доктор оюутнууд, 114, 115, 120 дугаартай 3 магистр оюутнууд 4, 16, 23, 54, 83, 85, 90, 100, 104 дугаартай нийт 15 оюутнуудыг сонгон эцсийн шатны шалгаруулалтад хүргүүлсэн.
Бакалавр-9 оюутныг сонгохдоо Байгалийн ухааны-4, Нийгмийн ухааны-5 оюутныг шалгаруулсан. Комиссын гишүүдийн саналаар 3,7 буюу түүнээс дээш оноотой оюутнуудаас сонгоё гэсэн комиссын гишүүдийн саналыг 100 хувь зөвшөөрч бүртгэлээс 18 оюутны материал дээр ажилласан. 3,7 буюу түүнээс дээш голчтой Байгалийн ухааны оюутан 3 байсан учир 3,6 ба 3,5 голчтой байгалийн ухааны хүүхдүүдийг түүхэд 3 оюутан байсан ч 2 нь өөр тэтгэлэгтэй байсан бөгөөд 100 дугаартай ХШУИС-ийн оюутныг комиссын гишүүд хэлэлцэн нэр дэвшүүлсэн болно.
Нийгмийн ухааны 5 оюутан сонгоход голч хамгийн өндөр бөгөөд өрхийн орлого багатай оюутнуудыг сонгосон. 23, 54, 83, 85, 90 дугаартай оюутныг комиссын гишүүдийг саналаар сонгон Эцсийн шатны шалгаруулалтад материалыг илгээхээр болов.
МИЦУБИШИ КОРПОРАЦИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦСЭН СУРАЛЦАГЧДЫН НЭРС
Д/д | код | овог нэр | сургууль | хөтөлбөр | түвшин | голч |
1 | 4 | Э.Бадамгарав | ШУС-БУС | Физик-Электроникс | 4 | 3.8 |
2 | 16 | Г.Батнасан | ШУС-БУС | Биологи багш | 4 | 3.7 |
3 | 23 | Б.Болор | ОУХНУС | Нийтийн удирдлага | 2 | 3.8 |
4 | 83 | Ц.Энхжин | ШУС НУС | ОУ сэтгүүлзүй | 4 | 3.8 |
5 | 100 | У.Пүрэвдорж | ХШУИС | Цаг уур | 4 | 3.5 |
6 | 104 | Т.Номин-Эрдэнэ | ХШУИС | Наношинжлэх ухаан инженерчлэл | 2 | 3.8 |
7 | 111 | Б.Аззаяа | ШУС ХУС | Хэл шинжлэлийн докторант | 3.9 | |
8 | 115 | Т.Жамъяансүрэн | ХШУИС | Цөмийн технологи магистр | 4.0 |
ОЮУТНЫ АЛБА