Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх ухааны академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэмтэн судлаачдын бүтээсэн шилдэг бүтээл, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулах “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн 11 сарын 23-24-ний өдрүүдэд СТӨ-ний Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд явагдлаа. .
Үзэсгэлэнд төрийн болон төрийн бус 60 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Монгол улсын их сургууль тус үзэсгэлэнд өөрийн багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг харуулсан шинэ бүтээл, шинэ технологи, судалгааг танилцуулж амжилттай оролцлоо.
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс