ГАЗАРЗҮЙН САЛБАРЫН 60-Н ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Share Button

МУИС-д Газарзүйн салбар байгуулагдсаны 60-н жилийн ой 2016 оны 11-р сарын 18, 25-нд амжилттай зохион байгуулагдлаа. Ойн хүрээнд тус салбарын багш, судлаачид, мэргэжлийн оюутнууд, төгсөгчид дараах ажлуудыг хийсэн байна.

1.Бакалавр болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан (ЭШ-ий бага хурал) болов. Уг хуралд нийтдээ 26 судалгааны ажил өрсөлдөж  судалгааны ач холбогдол, үр дүн, илтгэх ур чадвар, асуултанд хариулсан, ажлаа эзэмшсэн байдал, судалгааны ажлын арга барилд суралцсан байдал зэрэг үзүүлэлтээр комисс үнэлж дүнгээ гаргаж амжилттай оролцсон оюутнуудыг дурсамж, дурсгалын зүйлээр урамшуулан шагнасан.

1

Зураг 1. Салбарын бакалавр болон магистрант-докторантын эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон оюутнууд болон зохион байгуулах комиссын гишүүдийн хамт

  1. Газарзүйн салбарын 60-н жилийн ойн түүхэн эмхтэл (ном) хэвлэгдэн гарлаа. Уг бүтээлд 1956 оноос эхлэлтэй түүхэн замнал, газарзүйн салбарын профессор, багш нарын бүрэлдэхүүн, сургалтын орчин, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, газарзүйн чиглэлээр төгсөгчдийн нэр, тоо баримт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж ирсэн замнал болон газарзүйч, зурагзүйч, хөрс судлаач, газарзүй-байгаль шинжлэлийн багш, аялал жуулчлалын менежмент, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот ба бүс нутаг төлөвлөлт, байгаль орчныг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, байгаль ашиглалт хяналт үнэлгээ, хүрээлэн буй орчны экологи, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжилтэн, судлаач, багш бэлтгэсэн түүх, одоо бэлтгэж буй мэргэжлийн чиглэлүйл ажиллагаагаа тусгажээ. Мөн салбарын нэр хүндтэй профессор багш нарын дурсамж, үе үеийн салбарын хамт олны түүхэн гэрэл зураг, багш, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийн мэдээлэл, оюутны эрдэм шинжилгээний хурлын товчоон зэрэг багтжээ.

2

Зураг 2. Газарзүйн салбар 60 жилд эмхтгэл

  1. 60 жилийн ойн Хүндэтгэл & Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Салбарын 60-н жилийн ойд зориулсан Хүндэтгэл & Эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Хүндэтгэлийн хуралд салбарын багш профессорууд болон хүндэт зочид баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол эрдэм шинжилгээний хуралд дараах эрдэмтэд илтгэл хэлэлцүүллээ.
  • Орчин үеийн Зайнаас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн хөгжлийн чиг хандлага (Академич, ШУ-ы доктор Д.Амарсайхан)
  • Нийслэлийн бүс нутгийн оронзайн төлөвлөлтийн асуудал (Доктор Ц.Базарханд)
  • Говийн бүсийн хөрсний шинж чанар, түүний ашиглалтын асуудал (Доктор Д.Даваадорж)
  • Ерөнхий Боловсролын Сургуулийн газарзүйн сургалтын тулгамдсан асуудлууд (Доктор Г.Юмчмаа)
  • Улаанбаатар хотын газар ашиглалтын ангилал, функциональ бүсчлэл (Доктор Г.Гантулга)
  • Аялал жуулчлал дахь чанарын судалгааны аргазүй (Доктор Д.Амартүвшин)

Дээрх илтгэлүүдийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл Газарзүйн салбар 60 жилд эмхтгэлийг үзнэ үү.

3

Зураг 3. Хүндэтгэл & Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид МУИС-ийн төв байрны өмнө

  1. 4. Ойн түүхэн баримтат кино хийсэн. Уг кинонд салбарын түүхэн замнал, мэргэжлийн онцлогийг тусгасан бүтээл болсон бөгөөд та бүхэн энэхүү киног үзэхийг хүсвэл дараах холбоосоор нэвтэрч үзээрэй.
  1. Ойн хүрээнд “Тоон Ертөнц-2016” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын  улсын Дөрөвдүгээр олимпиадыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд хоёр үе шаттайгаар зохион явуулагдсан уг олимпиадад ХААИС, ШУТИС, МУИС-ын нийт 13 баг оролцсоноос МУИС-ийн “Quark” баг түрүүлж алтан гэрэгэ, батламж, мөнгөн шагналийн эзэд болсон бөгөөд дэд байранд ХААИС-ийн “Terra dominus” баг, гутгаар байранд ШУТИС-ийн “Geoanomali” баг тус тус эзэллээ.

4

Зураг 4. Тоон Ертөнц-2016 олимпиадад оролцогчид

  1. GIS DAY мэргэжил суртачлах өдөрлөгийг амжилттай зохион байгуусан. Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалтын лаборатори” нь 2010 оноос жил бүр уламжлал болгон Олон улсын Газарзүйн мэдээллийн системийн  өдөр “GIS DAY”-г тэмдэглэж байгаа билээ.  Энэ жилийн хувьд Газарзүйн салбарын 60 жилийн ой, Олон улсын Газарзүйн мэдээллийн систем “GIS day”-ийн 30 дахь өдөр, Гео-информатикийн салбарын 40 жилийн ойд зориулан оюутны “GIS” клуб, Геомэдээлэлзүй Судлаачдын Холбоо, МУИС-ийн Газарзүйн тэнхим хамтран “Байгаль орчныг зайнаас тандан судлал” мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

5

Зураг 5. GIS DAY мэргэжил суртачлах өдөрлөг зохион байгуулагчид

  1. Газарзүйн үе үеийн төгсөгчдийн түүхэн зургууд болон байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан нь төгсөгчдийн сонирхол анхаарлыг ихээр татаж байв.

6

Зураг 6. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн хэсгээс…

  1. Ойн уулзалт, цэнгүүн, оюутны урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж үе үеийн төгсөгчдийн төлөөлөл 200 гаруй хүн оролцжээ. Мөн цэнгүүний үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн салбарын багш нарт Нийслэлийн болон БОАЖ-ны шагнал, МУИС, МЗХ-ны шагналуудаар тус салбарын 10 гаруй багш, ажилтанг шагнаж урамшуулсан байна.

7

Зураг 7. Газарзүйн салбарын хүндэт зочид, профессор багш нар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар