МУИС-ийн оюутны бага наадам 2016 оны 11-р сарын 20-27 ны өдрүүдэд спортын 6 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээний нийлбэр дүнгээр БС-ийн тэргүүлэн “Шилжин явах цом”-ын эзнээр тодорлоо. Ширээний теннис 11-р сарын 21 ны өдөр явагдаж ширээний теннисний төрөлд 7 сургуулийн эрэгтэй 18, эмэгтэй 18 нийт 36 тамирчин оролцож дүнгээ гаргасан.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: I байранд I-р түвшиний оюутан Хатанбаатарын Билэгт, II байранд ХЗС-ийн III-р түвшиний оюутан Эрхэсхулангийн Эрхэмхүслэн, III байранд ШУС-БУС-ын III-р түвшиний оюутан Дамдинсүрэнгийн Гантулга, эмэгтэй ганцаарчилсан төрөлд I байранд ХШУИС-ийн I-р түвшиний оюутан Батсайханы Ариунжаргал, II байранд БС-ийн II-р түвшиний оюутан Энхсанаагийн Анударь, III байранд БС-ийн III-р түвшиний оюутан Ганзоригийн Нармандал нар шалгарлаа.
Шатрын төрөл 11-р сарын 23 ны өдөр шатрын төрөлд нийт 23 оюутан оролцож Швейцарь системээр эрэгтэй 7 өрөг, эмэгтэй 5 өрөг тоглож аваргаа тодрууллаа. Эрэгтэй төрөлд I байранд ОУМастер БС оюутан С.Билгүүн, II байранд ШУС-БУС-ийн оюутан н.Бат-Эрдэнэ, III байранд БС-ийн оюутан А.Нацагдорж, эмэгтэйчүүдээс I байранд ОХНУС оюутан дэд мастер С.Жаргалмаа, II байранд ХЗС-ийн оюутан дэд мастер Ц.Амарбилэг, III байранд ШУС-БУС-ийн оюутан дэд мастер Ц.Саруул нар шалгарлаа. Хөл бөмбөг Хөл бөмбөгийн тэмцээнийг 11-р сарын 26 ны өдрүүдэд амжилттай зохион явуулж 6 баг оролцож дүнгээ гаргалаа.
I байранд ШУС-БУС-ийн баг, II байранд БС-ийн баг, III байранд ХШУИС-ийн багууд шалгарлаа. Билэгдлийн гарааны 5 тоглогч шалгарууллаа. Шилдэг хаалгачаар БУС-ийн оюутан Цэнджав, хамгаалагчаар БС-ийн оюутан Төгстөмөр, хамгаалагчаар БУС-ийн оюутан Энхзориг, довтлогчоор БУС-ийн Энх-Од, довтлогчоор ХШУИС-ийн оюутан Төрбат нар шалгарлаа. Волейбол 11-р сарын 20 ноос эхлэн зохион явуулж шигшээ тоглолтоо 11-р сарын 27 нд үргэлжлүүлэн явуулж дүнгээ гаргалаа. Эрэгтэй багуудаас 1-р байранд БС-ийн оюутан Б.Ган-Эрдэнэ ахлагчтай баг, 2-р байранд ХШУИС-ийн оюутан Ц.Алтай ахлагчтай баг, 3-р байранд ШУС-БУС-ийн Б.Мөнхсайхан ахлагчтай баг, эмэгтэй багуудаас 1-р байранд ХШУИС-ийн оюутан Б.Цолмон ахлагчтай баг, 2-р байранд ШУС-БУС-ийн оюутанТ.Ундармаа ахлагчтай баг, 3-р байранд ШУС-ХУС-ийн оюутан Д.Намирал ахлагчтай багууд шалгарлаа.
Эрэгтэй билэгдлийн гарааны 6 тоглогчид БС-ийн оюутан Б.Ган-Эрдэнэ, БУС-ийн Б.Мөнхсайхан, БУС-Г.Эрдэнэжаргал, НУС-ийн оюутан Б.Билгүүндалай, БУС-ийн оюутан Б.Анхжаргал, ХШУИС-ийн оюутан С.Дөлгөөн, эмэгтэй билэгдлийн гарааны 6 тоглогчид ХШУИС-ийн оюутан Б.Цолмон, ХШУИС-ийн оюутан Б.Мичидмаа, БУС-ийн оюутан Н.Батхүү БУС-ийн оюутан Э.Сугаржав, БУС-ийн оюутан Т.Ундармаа, ХУС-ийн оюутан Пүрэвдулам нар тодорлоо. Сагсан бөмбөг 11-р сарын 24-27 ны өдрүүдэд ОУХМ Ихбаярын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион явуулж дүнгээ гаргалаа. Эрэгтэй багуудаас 1-р байранд БС-ийн А.Энхбаясгалан ахлагчтай баг, 2-р байранд ХЗС-ийн Х.Чинбат ахлагчтай баг, 3-р байранд ШУС-БУС-ийн Н.Энх-Амгалан ахлагчтай баг, эмэгтэй багуудаас 1-р байранд БС-ийн Б.Нандинцэцэг ахлагчтай баг, 2-р байранд ХШУИС-ийн Б.Халиун ахлагчтай баг, 3-р байранд Н.Оюун-Эрдэнэ ахлагчтай багш нарын баг шалгарлаа.
Эмэгтэй билэгдлийн гарааны 5 тоглогчоор БС-ийн Б.Нандинцэцэг, ОУХНУС-ийн оюутан Мөнхцацрал, ХШУИС-ийн оюутан Наранчимэг, БС-ийн оюутан Сэлэнгэ, ХШУИС-ийн оюутан Халиун, эрэгтэй тамирчдаас билэгдлийн гарааны 5 тоглогчид ХЗС-ийн Энхтүшиг, ШУС-БУС-ын Саруул-Эрдэнэ, БС-ийн Энх-Баясгалан, ХЗС-ийн Мөнх-Оргил, БС-ийн Эрхэмбаяр нар шалгарлаа. ОУХМ Г.Ихбаярын нэрэмжит тэмцээний Шилдэг тоглогчоор БС-ийн А.Энхбаясгалан, Б.Нандинцэцэг нар шалгарлаа. Үндэсний бөх Үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Түрүү бөхөөр ШУС-ХУС-ийн оюутан Аймгийн начин Э.Батсуурь, үзүүр бөхөөр ХШУИС-ийн оюутан Д.Намхай, шөвгийн 4-т ХШУИС-ийн оюутан Б.Пунцаг-Ёндон, ШУС-БУС-ийн оюутан Д.Баянбаатар нар үлдсэн бол 5-р байранд ХШУИС-ийн оюутан Б.Лхагва-Очир, 6-р байранд ХШУИС-ийн Сэрсэндэмид, 7-р байранд ШУС-БУС-ийн оюутан Г.Батнасан, 8-р байранд ХЗС-ийн оюутан Б.Энхбат нар шалгарлаа.