Багшийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулах нь” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв (БХТ), ШУС-ийн Түүхийн тэнхимтэй дээр загвар төслийн хүрээнд зохион байгуулж буй “Дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулах нь” сэдэвт цуврал сургалтын эхний дугаарыг   2016.11.28-ны өдөр амжилттай зохион байгуулж  өндөрлөлөө. Сургалтаар  өнөөгийн сургалтанд мөрдөгдөж буй сургалтын бичиг баримт, хөтөлбөрийн агуулга, арга зүйд анализ хийн багш нарын санал, туршлагыг ярилцлагын аргаар судлан бодит хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүйг судалгааны үндэслэлтэй танилцуулж, МУИС-ийн ерөнхий суурь хичээлийн  хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлын хүрээнд түүхийн тэнхимийн багш нарт дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг сургалтыг  БХТ-ийн сургалт, заах арга зүйн зөвлөх Г.Орхон удирдан явууулсан бөгөөд ШУС-ийн ХУС-ийн захирал  П.Дэлгэржаргал, СА дарга А.Амарзаяа, БХТ-ийн эрхлэгч С.Батцэцэг нар ирж,  түүхийн тэнхмийн 14 багш хамрагдан  гэрчилгээ гардан авлаа.

 “Дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулах нь” сэдвээр тус сургууль цуврал 3 удаагийн сургалтыг явуулах бөгөөд   2,3 дугаар хэсгийг 12 дугээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв

Хичээлийн III байрны 318 тоот

Утас:75754400(1177)

Емайл: facultynum@yahoo.com

15218588_1268672296539414_1571942600_n

15281170_1268672286539415_432656453_n

15300681_1268672289872748_739256654_n

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар