МУИС сонгон шалгаруулалтад урьж байна. /түр/

Share Button

ajlin-bair1Ажлын байрны нэр: Экологийн боловсролын төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Биологи, экологи, байгалийн ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Хүүхэдтэй ажиллах, олон нийттэй харьцах, тайлбарлах, сургалтын материал, гарын авлага боловсруулах чадвартай байх
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа соёл, ёс зүйтэй
  • Илтгэх, танилцуулах, төсөл бичих чадвартай байна

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:

  • ЭБТ-өөс санал болгох бүх төрлийн сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах
  • Экологийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр, материал боловсруулах, сургалтыг хөтлөн явуулах
  • Төвийн Экологи-Байгалийн музейг хариуцах, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Байгууллагын бусад үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2016 оны 12 дугаар сарын 06-наас 09-ний өдрийн 0900 – 1730 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 77307730-1135

Бүртгэлийн хураамж: 10000 төгрөг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар