МУИС, ОУХНУС-ийн 25 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн гарлаа

Share Button

Монгол улсад гадаад харилцааны мэргэжилтэн бэлдэж эхэлсэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд ГХЯ-ны Зөвшилцөл танхим болон Төрийн ордны их танхимд “Дипломат Академи”-тай хамтран үзэсгэлэн гаргалаа.

IMG_9108

Тус үзэсгэлэнд үе үеийн дипломатч, багш эрдэмтэд судлаачдын бүтээл, оюутан төгсөгчид, эрдэм шинжилгээний хурлын материалуудыг ирсэн зочдод танилцуулсан юм.
Энэхүү номын үзэсгэлэнгийн үеэр Б.Золзаяа Канад улсаас “Le francais avec” Франц хэлний сурах бичиг, 2002 оны төгсөгч Д.Чанцалдулам ХБНГУ-аас “Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий анги”, “Cониуч Зүрх” зэрэг номнуудыг бэлэглэлээ.

IMG_9109

Мөн 2009 оны төгсөгч Б.Баньдхүү “Гэр бүлийн Сэтгэл судлал”, 1998 оны төгсөгч Л.Чойчилмаа “Хятад хэлний орчуулга”, “Хятад хэлний хэрэглээний хэл зүй”, 1996 оны төгсөгч А.Нямдолжин “Монголо-Российские отношения на современном этапе”, Д.Бадрал “Монгол Улсын Гадаад бодлого”, “Монгол улс Кыргиз улсын харилцаа”, “Далд Фронтын Дайчин” номнуудыг бэлэглэсэнд талархаж байна.

IMG_9110 IMG_9111 IMG_9112

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар