СУДЛААЧ БАГШ-2016 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Share Button

МУИС дахь багш мэргэжлийн хөтөлбөртэй тэнхимүүд болон Боловсрол, сэтгэл судлалын тэмхим хамтран “Судлаач багш-2016” ЭШХ, илтгэлийн тэмцээнийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Багш мэргэжлийн 8 хөтөлбөрт 600 гаруй оюутан суралцдаг байгаа бөгөөд тэдний хөгжилд энэхүү хурлын ач холбогдол юугаар ч орлуулашгүй юм.

IMG_9179

Энэ жилийн хурал 12 дугаар сарын 9-ний Баасан гарагт болж 19 бүтээл оролцсоноос Математикийн багшийн 4-р ангийн оюутан Б.Ариунгэрэл “Математикийн хичээлд хандах хандлагыг илрүүлэх арга зүй” бүтээлээр 1-р байр, Х.Ганчимэг “ЕБС-ийн дунд ангийн сурагчдын математикийн хичээлд хандах хандлагад сургуулийн байршил, эцэг эхийн боловсролын түвшин, хүйсийн нөлөөлөх нөлөө” бүтээлээр 2-р байр тус тус эзэллээ. Мөн физикийн багшийн 4-р ангийн оюутан Т.Амаржаргал, М.Бат-Уянга, О.Наранцацрал нар “Физикийн туршилттай явснаар хичээлийн агуулга эзэмшилт болон сурагчдын сонирхол, хандлагад нөлөөлөх нь” бүтээлээр, Математикийн багшийн 4-р ангийн оюутан Б.Оюунчимэг “2 шаттай түүвэр ашиглан ЕБС-д шалгалт зохион байгуулах тухай” бүтээлээр тус тус 3-р байранд шалгарлаа.

Энэхүү хурал оролцогчдын тоо төдийгүй судалгааны ажлын чанараар жил ирэх тусам илт сайжирч байгааг ЭШХ-д шүүгчээр оролцсон багш Ч.Баттулга, Ч.Нямгэрэл, Д.Түмэнбаяр нарын зүгээс онцолж байв. Мөн хурлыг дэмжиж оролцсон ШУС-ийн БУС-ын захирал Ц.Амартайван, ШУС-ийн СА-ны эрхлэгч А.Амарзаяа, БССТ-ийн эрхлэгч Б.Хишигням нарт талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар