МУИС-н ОУХНУС-н Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн 5 жилийн тэмдэглэлт үйл ажиллагаа 2016 оны 12 сарын 07-ны Лхагва гарагт 14:00-17:30 цагаас МУИС-н хичээлийн 5-р байрны 407 тоотод боллоо. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, МУИС-н удирдлага, МУИС-н бүрэлдэхүүн сургуулиуд, Санхүүгийн Зохицуулах хороо, Удирдлагын Академийн удирдлага, Хууль Сахиулах Их Сургууль, Батлан Хамгаалах Их Сургууль, Чингэлтэй дүүргийн ИТХ, Үндэсний магадлан итгэмжлэлийн зөвлөл, ШУТИС, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Конрад Аденауерийн Сангийн төлөөллүүд оролцлоо. Нийтийн Удирдлагын Хөтөлбөр өнгөрсөн 5 жилийн хугацаанд 6 удаа Олон улсын эрдэм шинжилгээний хурал, 11 удаа UB Impulse “Чанартай өсөлт” экспертийн ярилцлага олон нийтийн лекц, 40 удаа олон улсад нэр хүндтэй эрдэмтэн судлаачдыг урин оролцуулсан мэргэжлийн семинарыг зохион байгуулжээ.
Нийтийн Удирдлагын Тэнхим
2016.12.09