Япон улсын Хоккайдо их сургуулийн
Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна
МУИС болон Хоккайдо их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017 оны намрын улиралд магистр, мэргэжлийн эсвэл докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудыг Хоккайдо их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдахыг урьж байна.
Тавигдах шаардлага:
- МУИС-ийн оюутан эсвэл төгсөгч байх. Хоккайдо их сургуульд суралцаж байгаа оюутнууд өргөдөл гаргах боломжгүй. Өөр байгууллагын тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Амжилттай суралцсан сурлагын үзүүлэлттэй байх /GPA 3.2 дээш байх/
Тэтгэлгийн хэмжээ:
- Эхний жилд 2 300 000 иен (хоёрдох жилээс 1 800 000 иен): Үүнд шалгалтын хураамж, элсэлтийн хураамж, курсын төлбөр (чөлөөлөнө) болон сар бүрийн амжиргааны тэтгэлэг
- Бусад
Тэтгэлгийн хугацаанд сургуулийн дотуур байранд амьдрах боломжтой. Сар бүрийн амьжиргааны тэтгэлгээс гадна тухайн элссэн сард нэмэлт 220 000 иен (судлаач оюутанд 70 000 иен), дараагийн 4-р болон 10-р сард 35 000 иен тээврийн зардалд (Японд ирэх болон буцахад), сурах бичиг болон бусад зардалд олгоно.
Тэтгэлгийн хугацаа:
Дараах хугацаанд тэтгэлэг олгоно. Магистрын хөтөлбөрт элсэн суралцаад, цаашид үргэжлэн суралцах тохиолдолд тэтгэлгийг сунгах боломжгүй.
- Магистрын зэрэг: 2 жил
- Мэргэжлийн зэрэг (Нягтлан бодох болон нийтийн бодлого): 2 жил
- Мэргэжлийн зэрэг (Хууль): 3 жил
- Докторын зэрэг: 3 жил
- Докторын зэрэг (Анагаах, шүдний эмч, малын эмч, эмзүй): 4 жил
- Дээрх хөтөлбөрүүдэд элсэхээс өмнөх судлаач оюутан: 6 сар
2017 оны 10 сард олгогдох тэтгэлгийн тоо: 6 (Нийт хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудын хэмжээнд бөгөөд МУИС-ийн хэмжээнд 1 оюутныг нэр дэвшүүлнэ.)
Өргөдөл гаргах хугацаа: 2017 оны 01 сарын 04 хүртэл
Бүрдүүлэх бичиг баримт:
- Бүрэн гүйцэд бөглөсөн анкет татаж авах (Анкет бөглөхөөсөө өмнө тухайн сургуулийн холбогдох тэнхимтэй холбогдож, удирдагч багштай судалгааны сэдэв болон төлөвлөгөөг хэлэлцэнэ.)
- Удирдагч багшийн зөвшөөрсөн бичиг
- Албан ёсны дүнгийн хуулбар
Докторын зэрэгт бакалавр болон магистрын дүнгийн хуулбарыг хавсаргана.
- Тодорхойлох захиа (Recommendation letter)
Сонгон шалгаруулалт:
Тухайн сургуулиас илгээсэн өргөдөл дээр үндэслэн бичиг баримтыг дараах шалгуураар дүгнэнэ:
- Суралцах салбар, хөтөлбөр
- Дүнгийн үзүүлэлт
- Тодорхойлох захиа
- Хоккайдо их сургуульд суралцах хүсэл эрмэлзэл
Шалгаруулалтын явцад ярилцлага авах эсвэл нэмэлт мэдээлэл шаардаж болно.
Сонгон шалгаруулалтын дүн:
Сонгон шалгаруулалтын үр дүнг бичгээр мэдэгдэнэ.
Элсэлтын шалгалт, эцсийн дүн:
- Нэр дэвшигчид нь элсэлтийн шалгалт өгч, заасан хугацаанд элсэх үйл явцыг гүйцэтгэх шаардлагатай.
- Дээрх үйл явцыг гүйцэтгэсний дараагаар Захирлын нэрэмжит тэтгэлгийг эцсийн байдлаар баталгаажуулна.
Дараах холбоосоос дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
https://www.oia.hokudai.ac.jp/research-and-education/discover-our-postgraduate-schools/
https://www.oia.hokudai.ac.jp/prospective-students/graduate-admissions/applying-to-postgraduate-programs/
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлэн 2017 оны 01 сарын 06-ны дотор Оюутны албанд (МУИС 1 байр 219 тоот) хүргүүлнэ үү.
Мөн нэг pdf файл болгон е-mail: studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
ОЮУТНЫ АЛБА