Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100% хөрөнгө оруулалттай “Zhong Xin Construction Group” компани, МУИС-ийн Күнзийн институтын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС-ийн Хятад судлал болон бусад чиглэлээр суралцаж буй нийт 10 суралцагчид тус бүр 4000 юаний тэтгэлэг олголоо.
Тэтгэлэгийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улс дахь Дунянь бизнесийн холбоо, Дунянь хотын Ардын засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.
Шалгуур үзүүлэлт:
- Бүтэн болон хагас өнчин суралцагч
- Амьдралын боломж, нөхцөл муутай суралцагч
- 45-аас доошгүй багц цаг цуглуулсан бакалаврын түвшний суралцагч, 9-өөс доошгүй багц цаг цуглуулсан магистр, докторын түвшний суралцагч
- Урьд өмнө тэтгэлэг авч байгаагүй байх шаардлагатай
БНХАУ-ын “Zhong Xin Construction Group”-ийн нэрэмжит тэтгэлэг хүлээн авсан суралцагчдын нэрс
№ | Оюутны нэр | Хөтөлбөр | Судалсан кредит/түвшин |
1 | Д.Буянхишиг | ШУС, ХУС, Олон улс, хятад орон судлал | 60 |
2 | З.Зулаа | ШУС, ХУС, Гадаад хэлний орчуулга /хятад хэл/ | 78 |
3 | О.Одонтуяа | ШУС, ХУС, Олон улс судлал, хятад судлал | 118 |
4 | Ч.Оюун-Эрдэнэ | ШУС, ХУС, Олон улс судлал, хятад судлал | 94 |
5 | Т.Энэбиш | ШУС, ХУС, “Боловсрол судлал (хятад хэл)” | 24 |
6 | Б.Энхзаяа | ШУС, ХУС, Монгол-хятад хэл, судлал | 108 |
7 | Н.Энхтүвшин | ШУС, ХУС, Гадаад хэлний орчуулга /хятад хэл / | 48 |
8 | С.Хулан | Хууль зүйн их сургууль | 3 |
9 | Г.Оюунгэрэл | ШУС-Байгалийн ухааны салбар Биохимийн анги | 3 |
10 | О.Лхагважаргал | Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | 4 |
ОЮУТНЫ АЛБА